by

ЭХЛЭЛ&АМЖИЛТ №5 ХӨТӨЛБӨР

11 сар 23, 2021


Монос Групп ХХК-ийн манлайлагч, шилдэг ажилтнуудын амжилтын нууц, зөвлөгөө хувь хүний давуу чанар, үзэл бодлоос хуваалцах, тухайн хүнээс үлгэр дуурайлал авах, бахархах, суралцах эрмэлзлийг ажилтнуудад төрүүлэх зорилготой хөтөлбөрийн дугаар №5-ыг хүргэж байна.

 

Зочин:

Монос Группийн 2020 оны шилдэг Маркетер Монос Фарм ХХК-ийн Дизайнер Ч.Батзаяа оролцлоо.

Дэлгэрэнгүй танилцуулга:

Сайн байцгаана уу Намайг Ч.Батзаяа гэдэг. Ховд аймагт зургаан хүүхэдтэй айлын 3 дахь хүү болон мэндэлсэн. Ховд аймагт 10-н жилээ төгсөн, Сити их сургуульд Компьютер график дизайнир мэргжлийг эзэмшин төгсөөд ажлын анхны гараагаа телевизээс эхлэн 2011 оноос Монос Группт дизайнераар ажиллаж байна.

Моностой холбогдсон түүхээсээ хуваалцвал?

Би Монос Группийнхээ ихэнх компаниуудад ажиллаж байсан түүхтэй. Хамгийн анх ажлын гараагаа 2011 онд Монос Фарм Трейд ХХК-иас эхлүүлж 3-н жил ажилласны дараа 2014 оны намар Монос Групп, 2017 онд Ундрам Хан Хангай ХХК-д шилжин одоо Монос Фарм ХХК-даа ажиллаж байна. Нийт дөрвөн компанид ажиллах хугацаанд хөгжилтэй зүйлс их тохиолдож байсан.  Анх Л.Эрдэнэчимэг /Монос Фарм Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал/-ыг танихгүй Л.Хүрэлбаатар Ерөнхийлөгчид загнуулж байсан үе ч бий.

Хийж байгаа ажлын онцлог эерэг болон бэрхшээлтэй зүйлүүд нь юу байдаг вэ? Дизайнер гэх мэргэжил өөрөө чимхлүүр ажил ихтэй, шинэ загвар гарган хүмүүст хүргэх, хэрэглэгчийн нүдээр харахад таалагдах бүтээлүүдийг гаргадаг. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

Би арван жилд байхдаа л зурдаг хүүхэд байсан. Ангийнхаа зарын самбарыг зурж, шивээд хийчихдэг байсан. Төгсөх ангид багш ирээдүйн мэргэжлээ бич гэхэд юм бодолгүй Дизайнер гээд юу ч мэдэхгүй биччихсэн. МУИС-д суралцан геологич болно гээд төгсөх ангидаа боддог байсан. Сэтгүүлч Бадамсамбууг дуурайгаад гадуур дэмий тэнэсэн геологич болох нь их л сонирхолтой санагдсан байх. Улаанбаатар хотод ирээд гэнэт Дизайнераар СУИС-т шалгалт өгөөд тэнцээд бас дахин Ситид шалгалт өгч байсан.

Дизайнер мэргэжлийн бас нэг давуу тал онцлог нь хэрэглэгчийн нүдээр хардаг нь сонирхолтой. Би биш энэ хүн энэ бүтээгдэхүүнийг харж байсан бол ямар өнцгөөр харах байсан бол, хэрхэн хүлээн авах бол гэдгийг төсөөлөн бүтээх нь сонирхолтой. Хүнээс мэдрэмж их шаардсан мэргэжил.

Шинээр ажиллаж эхлээд анхны бүтээгдэхүүнээ гаргахдаа гологдвол яана аа гэсэн айдас байсан уу. Бүр анх төгсөөд хийсэн ажил нь юу вэ?

Анх ТВ9 телевизэд зураглаач 2 сар гаран хийж байсан. Байнга гандан дээр бичлэг хийгээд явдаг байсан. Нэг өдөр Бөхийн өргөөн дээр найзтайгаа таараад гадуур байнга явах юм, суудаг ажил хиймээр байна гэхэд найз маань Моност анкет бөглөөд үз гэж санал тавьсан. Тухайн үедээ компаниа сайн судлаагүй Эмийн санд дизайнераар яадаг байнаа гэж бодож байлаа. Гэхдээ юу ч гэсэн очоод үзье гээд тав дахь өдөр анкет бөглөөд нэг дэхь өдөр уулзалтанд ороход өмнө 3,4 хүнээс шалгалт авсан чи дөрөв дэхь шалгалт авсан хүн шүү гэж надад сануулж байсан. Юу хийх вэ? Гэж асуухад Эмч сонин хийх даалгавар өгч байсан. Редактор нь миний сонин гарах хугацаа болчихсон байхад дизайнер хийж өгсөнгүй гээд ууртай байсан. Тэгээд анх телевизийн камер барьж байсан хүн чинь сонин бэлдэх болоод 3 дахь өдрөөс үргэлжлүүлээд амралтгүй хийгээд 1 дэхь өдөр өгч байсан. Уг нь намайг хагас бүтэн сайнд битгий ажилла гэж байсан л даа. Гэхдээ амралтын өдөр дуусгаад өгч байсан. Тэгээд дараа нь залгаад чи сонгогдсон шүү гэж залгахад би гайхаад яагаад би гэж гээд асуухад чи хагас бүтэн сайнд ажиллаад ажлаа дуусгасан сонингийн ажлыг нөгөө дизайнерууд 10-14 хоногт хийж дуусгадаг чи ороод 3 хоногт дуусгалаа баярлалаа гэж байсан.

Жинхлэгдэхдээ спорт зааланд тоглож байхад захирал хөөе Заяа чамайг би жинхэлчихсэн шүү гэж хэлж байсан. Би тэр үед жихлэнэ гэж ийм юм байдаг юм байна гэж бодсон.

Туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтнууд төдийлөн сайн мэддэггүй. Тухайн үед одоо үетэй адилхан жинхлэх хурал гэж болдоггүй байсан. Бас сонирхолтой байдлаар үндэн ажилтан болсноо мэдсэн байна шүү. Тэр үед сэтгэгдэл хэр байсан бэ? Маш их баярласан байх?

Өө тэр үед үндсэн ажилтан боллоо л гэж боддог байсан. Угаасаа би их сэтгэл хөдлөл муутай хүн болохоор аан тийм үү гээд өнгөрч байсан.

Түрүүн хувцасны тухай нэг хөөрхөн яриа ярьж байсан шдээ. Ямар хувцас өмс гэдэг шаардлага тавьдаг байсан гээд?

Монос Групп дээр байнга Оффис хувцас өмс гэдэг шаардлага тавьдаг байсан. Б.Уянга захирал Б.Мөнхцэцэг /Хүний нөөц хариуцсан захирал/ хоёр оффис хувцас өмсөөч ээ гэдэг. Би болохоор пудволк, жинсэн өмд өмсчихдөг байсан. Нэг мэдэхэд яг оффис хувцас өмсөөд хэвшчихсэн байхдаа Ундрам Хан Хангай ХХК -руу шилжин ажилласан даа.

Анх ажлын гараан дээр гарахад хэн чиглүүлж, дадлагажуулж байсан бэ?

Монос Фарм Трейд ХХК-дээр байхад анхны чиглүүлэгээ авч байсан. Олон эмэгтэйчүүд нэг том зааланд суучихдаг тэр үед яг импортын бүтээгдэхүүний танилцуулга хийдэг. Тэгээд л янз бүрийн пүүсүүдийн эгч нар ирж ажил хийлгэнэ нөгөө хэд яг адилхан царайтай. Адилхан болохоор их андуурна. Ирээд хийлгэчихсэн биз дээ гэхээр биш ээ би тэрнийх гээд л хэлдэг. Бүгд л эгчийн дүү гэж дууддаг. Нэг азтай нь Монос Фарм ХХК-ийн дизайнер Оюунболд ахтай нэг оффист суудаг байсан. Оюунболд ах ирээд наадахыг чинь ингэж хийдэг, тэгдэг шүү гэж хэдэн үг хэлчхээд л яваад өгнө. Эхний жил бол манараад л өнгөрсөн. Тэр үед яг Эрдэнэчимэг захирлыг танихгүй бас нөгөө пүүсийнх нь хүн ороод ирлээ гээд л бодож байсан чинь туслах нь хүүе ээ дарга ш дээ гэхэд аан гээд захирлаа мэддэг болсон юм даа. Их хөгжилтэй.

Хэцүү бэрхшээлтэй олон зүйлийг туулаад 10-н жил өнгөрсөн байна.

Тийн эхнэр хүүхэдтэй болоогүй үедээ анх ажлын хэнээтэй байсан. Хагас бүтэнсайнд явах ёстой юм шиг санагдаад хааяа ирж сууж байгаад явдаг байсан. Тэрний дараа эхнэр хүүхэдтэй болоод гэр лүү гээ яаардаг болсон.

Батзаяагийн хувьд ойрын 5-н жилийн зорилго төлөвлөгөөгөө хуваалцвал?

Ойрын үед Монос дотроо хэвлэлийн үйлдвэр юм уу дизайнеруудаараа нийлсэн багтай болох бодолтой байгаа.

Багтай гэхээр Монос дотроо багаараа хамт ажилладаг болъё гэж үү эсвэл тусдаа компани байгуулах бодол гэсэн үг үү?

Х.Ананд /Монос Группийн Гүйцэтгэх захирал/ захирал ярьдаг байсан. Дизайнеруудаа бөөнөөр нь нэг доор байрлуулан, намайг ажилдаа ороод ирэх үед чөлөөтэй суучихсан байдаг баймаар байна гэж. Тэр нь багаараа ажиллавал илүү бүтээмжтэй арай нэг мэргэжил тал руугаа орж ажиллах давуу тал гэж боддог. Багаараа нэг хэвлэлийн газартай студи шиг болно гэж хэлэх юм уу даа.

Компани болгоны онцлогоос шалтгаалаад Дизайнерууд 1 эсвэл 3 байдаг. Тэгэхээр багаараа ажиллавал илүү өндөр бүтээмж гарган, нэг нэгээрээ байснаас ажилтнууд сэтгэл ханамжтай байх болов уу? гэж ойлгож байна.

Нэг бүтээгдэхүүний загвар гаргахад нэг дизайнер шаналж байснаас, таван тархи зэрэг ажиллавал арай өөр чанартай бүтээл гарч ирэх магадлалтай.

Баримталдаг зарчим хэлэх дуртай үг?

Зарчим тийм байх ёстой ийм байх ёстой гэсэн зүйлд баригдахыг хүсдэггүй аль болох чөлөөтэй өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. Хэлэх дуртай үг гэвэл хааяа нэг Зуу наслаарай гэдэг. Хүнээс юм авахдаа ч юм уу Зуу наслаарай гээд хэлчихсэн байдаг.

Хувь хүний хөгжилдөө хэр анхаардаг вэ?

Тэр тал дээр бол их анхаарахыг хичээдэг. Эмийн импорт, онлайн, групп, бичиг цаасан дээр ажиллаж үзсэн одоо бодож бодож эмийн бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаагүй юм байна гээд Фарм дээр зорьж ирж ажиллаж байгаа. Эмийн шошго, загвар дээр ажилласнаараа өөрийгөө Моност ажиллаж байгаа дизайнер юм байна шүү гэж хэлэх, бодох болсон. Хувь хүний хөгжлийн хувьд бол Юнителийн түрүүлж алхана гэдэг шиг дизайнерууд бусдаас түрүүлж бодож сэтгэхгүй л бол хоцрогдчих вий дээ гэдгээс их айдаг.

Ихэнхдээ сууж, төвлөрдөг ажил учраас биеийн хөгжилдөө эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ? Ууланд алхах дасгал хөдөлгөөн хийх гэх мэт…

Зааланд л тоглодог анх орж ирээд хөлбөмбөг волейбол тоглодог байсан. Ер нь заалнаас салдаггүй

Хүн болгонд сонирхол болон хобби гэж байдаг. Мэргэжилтэйгээ холбоотой зурах биш тэс хөндлөн хобби байгаа юу?

Ер нь хөлбөмбөг үздэг. Ядарсан үедээ үзэхэд бүх стресс толгойны өвчин арилчихдаг заримдаа загас барьдаг.

Моностой холбогдсон түүх дээрээ хэлж байсан. Анх ажилд ороод ажлын машин шиг л ажилладаг байсан гэр бүл зохиогоод л байнга ажиллахгүй нь сонин санагдаж байсан гээд одоо ажил амьдралын тэнцвэрээ яаж хадгалдаг вэ? Эмэгтэй хүмүүсийн хувьд ажлаа ч хийдэг, гэр бүлдээ ч цаг зав гаргадаг ч өөрсдийгөө хаячихдаг эрэгтэй хүмүүсийн хувьд ямар байдаг вэ?

Эхнэр хүүхэдгүй байхдаа ажлын хэнээтэй байсан. Ажил ихтэй байхаар бол за за хоноод дуусгачихъя гээд л дуусгадаг. Хүүхэдтэй болоод эхнэртэй болсон үедээ аль болох гэр бүлдээ яардаг. Цаг л гарвал хүүхэд, эхнэртэйгээ баймаар санагдаад л байдаг болсон. Аль болохоор л тэнцүүлэх гээд л байгаа

Батзаяагийн хувьд  үнэт зүйл нь юу вэ?

Үнэт зүйл гэр бүл.

Моносчууд жил бүр оны шилдэгүүдээ тодруулдаг. 2020 оны шилдэг болоход нөлөөлсөн зүйл нь юу гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг үзээд Моносыг сонгох гэж байгаа, одоо ажиллаж буй шинэ залуу үеийнхэн үзнэ. Энэ хүмүүст зриулан шилдэг болоход ийм хүчин зүйлс нөлөөлдөг юм аа гээд хэлбэл?

Шилдэг болоход өөрийн ажлын үр дүн, хамт олны дэмжлэг туслалцаа хичээл зүтгэл орсон байх. Хамт олондоо үнэлэгдэж байж л цаашаа ахина. Тийм учраас л тодорсон байх.

Мэдээж шилдгийн ард сайн удирдлагууд, хүчтэй баг хамт олны дэмжлэг байдаг. Моностой холбогдон 10-н жилийн турш, зөвхөн нэг компани бус салбар салбарт ажиллаж өөрийгөө сорьж байсан мундаг туршлагатай дизайнер гэж Батзаяагаа бодож байна.

Моносчууддаа өөрийн зүгээс хандаж хэлэх үг?

Сүүлийн хоёр жил ковидоос болоод хоорондоо ч уулзсангүй 10-с дээш хүн цугларсангүй манай Монос чинь олон арга хэмжээ зохион байгуулдаг. Аян, арга хэмжээ маань байхгүй болчихсон болохоор хэн нь хаана юу хийгээд байгаа нь ч мэдэгдэхгүй үетэй нүүр тулгарсан байна бид.

Ковидыг ялсныхаа дараа тэр арга хэмжээнүүдээ буцааж авчиръя гэж хэлмээр байна. Бэсрэг наадмаа хийе, Шинэ жилээ тэмдэглэе, Спортын арга хэмжээгээ зохион байгуулъя, Шинэ ажилтнуудын чиглүүлэх сургалтаа зохион байгуулъя. Эдгээр арга хэмжээнүүд маань хүмүүсийг их нэгтгэдэг.

Монос Группийн хувьд жил болгон хийдэг байсан арга хэмжээнүүд онлайн байдалд шилжсэнээр хүмүүст бие биетэйгээ бөөнөөрөө цугларах хэрэгцээ бий болсон байна.

Бидний урилгыг хүлээн авч Эхлэл&Амжилт хөтөлбөрийн тав дахь дугаарт оролцсонд маш их баярлалаа. Өөрийнхөө зорилго мөрөөдөлд хүрээрэй.