by

GMP ТӨСӨЛ

2 сар 27, 2020


Монос Косметик ХХК нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GMP стандартын шаардлага хангасан жишиг үйлдвэрийг 2020 онд ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна. Тус төсөл амжилттай хэрэгжиж нэвтэрсэнээр монголын гоо сайхны үйлдвэрлэлийн салбарт жишиг стандарт бий болгож, хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргэх юм. Цаашдаа Монголын гоо сайхны үйлдвэрлэлийн өнгө төрхийг тодорхойлогч, ISO 9001:2015 стандартыг жишиг үйлдвэрт нутагшуулж, дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгон таниулж, экспортын бүтээгдэхүүнийхээ тоо болон ажлын байрыг олноор нэмэгдүүлэх нь үйлдвэрлэгч компанийн хувьд гол зорилт болгон ажиллаж байна.