by

ХАВДРЫН БАЙ ЭМЧИЛГЭЭ МОНГОЛД 2019-2022

2 сар 27, 2020


Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, F.Hoffman-La Roche хамтран 3 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурснаар цаашид хамтран ажиллах чиглэлийг улам тодорхойлж өгсөн үйл явдал болсон. Бид доорх чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:

F.Hoffman-La Roche болон ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар удирдуулсан Хавдрын эмч нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй “ХАВДРЫН БАЙ ЭМЧИЛГЭЭ МОНГОЛД 2019-2022” төслийг 3 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлж байна.

Мөн хөхний болон сав, өндгөвчний хорт хавдрын эмчилгээнд F.Hoffman-La Roche пүүсийн оригинал тариа болох Авастин/бивацизумаб/, Герцептин /трастузумаб/ тариаг хэрэглэн Хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, нас баралтыг бууруулан улмаар эмчилгээний үр дүн, өвчтөний эдгэрэлтийн талаар судалгааны материал цуглуулан цаашид өндөр өртөгт эмийн жагсаалтад багтаан эрүүл мэндийн даатгалд хамруулах зорилготой ажиллаж байна

Энэхүү төслийн хүрээнд манай компанийн зүгээс F.Hoffman-La Roche пүүстэй зөвшилцсөнөөр Авастин, Герцептин, Мавтера оригинал эмүүдийн үнийг бууруулж, өвчтөнүүдэд очих эдийн засгийн дарамтыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ахиц гарсан.