by

МОНОС ХҮНС ХК-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

2 сар 27, 2020


Бидэнд итгэл хүлээлгэн ард иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулсан 4,000 гаруй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл Мэндийн Ус Ундааны үйлдвэр”-ийг ашиглалтад оруулаад байгаа дуулгахад таатай байна. Нийт 1,700 гаруй метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулах энэхүү үйлдвэр нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, хүнсний аюулгүй байдлын HACCP, үйлдвэрлэлийн зохистой дадал GMP зэрэг стандартуудыг хангах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн техник технологиудаар тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр гэдгээрээ онцлог юм.

Тус үйлдвэр маань нийт ард иргэдийнхээ гарт тун удахгүй эрүүл мэндийг дэмжсэн Экос зөөлөн ус, Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэхэд бэлэн боллоо. Бид эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төвшин болон зонхилон тохиолддог өвчлөлийн талаарх судалгаан дээр үндэслэн ард иргэдийн дунд зайлшгүй хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тиймдээ ч бидний үйлдвэрлэж буй эрүүл мэндийг дэмжигч шингэн хүнс нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг дэмжих үйлчилгээтэйгээрээ онцлогтой.

Бидний үйлдвэрлэн гаргадаг эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд маань нийт ард иргэдийн дунд нийтлэг тохиолдог өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор ЭСХ /Эм Судлалын Хүрээлэн/ -гийн эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдэж байгаа тул хэрэглэгчдийн гарт хүрмэгцээ ихээхэн талархал дагуулна гэдэгт итгэж байна.

Нийт хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчиддээ баярлалаа.

Цаашид Монос Хүнс ХК нь дэлхийн хөгжилтэй хөл нийцүүлэн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, инноваци шингэсэн олон шинэ бүтээгдэхүүнүүдийг хүргэхээр зорин ажиллах болно.