by

Гарааны гурван хүч ХХК

2 сар 27, 2020


ЭЗШУИС-ийн дэргэдэх “Гарааны гурван хүч” компани нь тус сургуулийн багш болон эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нарын судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орчин үеийн анагаах ухааны шаардлага хангасан, чанарын баталгаатай биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдан, 2017 оны 04 сард Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас “Биологийн идэвхт бүтээгдэхүүн” үйлдвэрлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээгдэхүүний танилцуулга

Эх орны байгалийн хөрсөнд зэрлэгээр ургасан аньс, нэрс, чацаргана гэсэн 3-н төрлийн жимсний ач тусыг судлан түүнийгээ хүний бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасны нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн үйл ажиллагааг дэмжих, элгэнд явагдах хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж хордлогын эсрэг нөлөө үзүүлдэг, бие махбодын дасан зохицлыг идэвхижүүлэх, дархлааг дэмжиж өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэгч С-аминдэмээр баяжуулан “ВИТОС+ЖИМС” нэршилтэйгээр биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Дараагийн бүтээгдэхүүнүүд туршилт, судалгаа, бүртгэлийн шатанд байна.