by

“Monos Morning 17 эксперт уулзалт №2

4 сар 1, 2021


Монос Групп Хүний нөөцийн газраас санаачилсан “Monos Morning 17” өглөөний эксперт уулзалт маань 2 дахь удаагийн уулзалтаа амжилттай зохион байгууллаа.

Хүндэт зочноор Андра академийн захирал, Dale Carnegie mongolian мэргэжлийн сургагч багш, Топ модель Х.Бадамгэрэл хүрэлцэн ирж, ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? сэдвийн хүрээнд амттай сайхан кофетой, амттай яриаг өрнүүлсэн юм.

  • Зорилгоо тодорхойлсон, өөртөө цаг гаргадаг эмэгтэй хамгийн ХҮЧИРХЭГ харагддаг.
  • Аливаа зүйлийг 48 хоног давтаж хийхэд энэ нь зуршил болдог. Тиймээс бүсгүй та өөртөө цаг гарга… ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЭХЭЛ…

Мөн эксперт уулзалтанд Монос Групп болон Монос Улаанбаатар ХХК, Грийн Гейт Интернэйшнл ХХК, Монос Фарм ХХК, Монос Хүнс ХХК-ийн төлөөлөл болох нийт 15 ажилтан оролцсон бөгөөд өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн Та бүхэндээ ТАЛАРХЛАА.

2021.04.01