1990
ТүүхMонос эм, гоо сайхны хувийн жижиг үйлдвэр байгуулагдсан нь өнөөдрийн “Монос Косметик” ХХК-ний үндэс суурь болсон юм. Мөн Монгол улсын анхны хувийн эмийн санг нээж байсан нь өдгөө “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжиж, улсын хэмжээний эмийн сангийн сүлжээ болоод байна.

1991
Түүх- Шахмал хэлбэрээр болон ургамлын хандаах эм үйлдвэрлэж, анхны шахмал, галены эмийн цехүүдээ нээв.
- Хүүхдэд зориулсан "Нялхас" цацлага, хөлийн "Говь" цацлага, "Удвал" энгэсэг, "Багачууд" тос, "Ганга" нүүрний цэвэрлэгч, "Алтан гагнуур" шүдний эликсир зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэв.

1992
ТүүхМонос Фарм ХХК, Монос Косметик ХХК үүсгэн байгуулж анхны брэнд эм Эрвалкор бэлдмэлийг үйлдвэрлэн зах зээлд гаргав.

1993
ТүүхЦэр ховхлох "Читамон" эм, "Солонго", " Намуун" тоснуудыг үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлэв.

1994
ТүүхМонгол улсын анхны эм ханган нийлүүлэх төвийг нээж, “Монос Фарм Трейд” ХХК үүсгэн байгуулав. “Монос Фарм Трейд” ХХК анх Францын “Санофи”, Щвейцарийн “Роше” пүүсүүдтэй албан ёсны гадаад харилцаагаа эхлүүлж байсан бөгөөд өдгөө дэлхийн 40 гаруй улсын 130 орчим пүүсээс дэлхийн шилдэг оригинал эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортолж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байна.

1995
Түүх- МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат эм, гоо сайхны үйлдвэрт айлчлав.
- Өвөрхангай аймагт анхны салбар бөөний төв нээлтээ хийв.

1996
ТүүхМонос Фарм Трейд ХХК анх Францын Санофи, Щвейцарийн Роше пүүсүүдтэй албан ёсны гадаад харилцаагаа эхлүүлж байсан нь өдгөө өргөжиж дэлхийн 40 гаруй улсын 130 орчим пүүсээс дэлхийн шилдэг оригинал эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортлон ард иргэдийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө ажиллаж байна.

1997
Түүх- Монос Косметикийн Биомон цуврал бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэв.
- Улсын хэмжээний сүлжээ эмийн сангийн суурь тавигдаж 8 эмийн сантай үйл ажиллагаагаа эхлүүлэв.

1998
Түүх- Гоо сайхны 11 төрлийн бүтээгдэхүүн СХЗҮТ-ийн тохирлын тэмдэг хүртэж Захирал Б.Эрдэнэхишиг "Шилдэг зохион бүтээгч" шагнал хүртэв.
- Дентамон брэндээ үйлдвэрлэж эхлэв.

1999
Түүх- Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди Монос эмийн үйлдвэр, Монос Гоо сайхны үйлдвэрт айлчлав.
- Биомон цуврал Олон Улсын үзэсгэлэнгээс Мөнгөн медаль хүртэв.

2000
Түүх- “Монос” дээд сургууль байгуулагдав. 2004 онд анхны төгсөлт болж, өдгөө эм зүйн бакалаврын болон магистрантурын зэргийг олгох эрх бүхий Монгол улсын шилдэг Топ-5 сургуулийн нэгээр шалгарсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- Дархлаа сэргээх Салимон, бөөр хамгаалах Нефромон эмүүдийг үйлдвэрлэж эхлэв.

2001
ТүүхЭмийн ургамлын ботаник цэцэрлэг байгуулав. Эмийн ургамлын ботаник цэцэрлэг нь ховор болон нэн ховор эмийн ургамлыг тарималжуулах тэдгээрийн генофондыг хамгаалах, зарим эмийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалах зэрэгт судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлаа чиглүүлж байна.

2002
ТүүхМонос-25 Эм ханган нийлүүлэх төвөө нээж 2 бөөний төвийн салбартай болов.

2003
Түүх- Монгол улсад анх удаа капсултай эм үйлдвэрлэх технологи нэвтрүүлж антибиотик эмүүдийг үйлдвэрлэж эхлэв.
- Гоо сайхны Алое шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.

2004
ТүүхАнхны Фарммаркет нээгдэв. Энэ нь Монголдоо анхдагч бөгөөд хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Мөн өөрийн фарммаркетууддаа Монголд анх удаа “Үйлчлүүлэгчийн танхим” болон “Ахмадын булан”-г тохижуулж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй анхан шатны үзлэг оношилгоо болох сахар хэмжих, даралт үзэх, ясны сийрэгжилт тодорхойлох, бүтэн биеийн болон толгой, нүдний массажны аппаратаар үйлчлэх зэрэг хэрэглэгчиддээ ойртсон нэмэлт үйлчилгээг үзүүлж байна.

2005
Түүх10000м.куб эзлэхүүнтэй Төв агуулахын байрыг ашиглалтад оруулав.

2006
Түүх- Биомон цуврал бүтээгдэхүүн, Салимон, Дентамон брэндүүдээрээ Төрийн соёрхол хүртэв.
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны менежментийн шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж эхлэв.

2007
Түүх- “Монос Фарм – Россия” хамтарсан үйлдвэрийг байгуулж, 2009 онд “Иммистим”, “Нефромон” эмүүдийг Оросын Холбооны Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэв.
- “Монос Хаусхолд” компани байгуулагдаж ,гэр ахуйн өргөн хэрэглээний болон эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхэлж эхлэв.

2008
ТүүхМонголд анхдагч олон улсын GSP стандартын дагуу 1800 м.куб талбайтай Логистикийн төвийг байгуулж, бүтээгдэхүүнээ галограммаар баталгаажуулав. Эрдэм шинжилгээний төв байгуулагдан, Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн суурийг тавьж, нэн ховор, ховордож буй эмийн ургамлыг тарималжуулах, нутагшуулах, тэдгээрийн генофондыг хамгаалах ажлуудыг хийж эхлэв. Өдгөө Эм судлалын хүрээлэн болон өргөжсөн бөгөөд өөрийн эрдэмтдээс бүрдсэн эрдмийн зөвлөлийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр судалгаа, шинжилгээний чиглэлээр ажиллаж байна.

2009
ТүүхНянгийн эсрэг "Азитрон" "Доксон" мөөгөнцрийн эсрэг "Флузол", амны хөндий, хоолойн үрэвсэл болон өвдөлт намдаах, байгалийн гаралтай "Тонзилмон" бэлдмэлийг үйлдвэрлэж эхлэв.

2010
ТүүхEBRD буюу Европийн Сэргээн Босголтын банкнаас хөрөнгө оруулалт авч дэлхийн жишигт нийцсэн GMP стандартын эмийн үйлдвэрийн цогцолбор барих их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.

2011
Түүх-Эмийн компаниудаас анх удаа гаалийн баталгаат агуулахыг нээн ажиллуулж эхлэв.
-“Монос Хүнс” ХХК нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдав.

2012
Түүх-Monos-ERP системийг амжилттай нэвтрүүлэв.
-Биодерм, Биомакс бүтээгдэхүүнүүд шинээр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэв.

2013
ТүүхИнвестос Банк бус Санхүүгийн байгууллага байгуулагдав.

2014
Түүх- “Монос” эмийн сангийн бүтээгдэхүүнийг сүлжээний үнээр өдөр тутам 24 цагийн турш захиалах боломжтой болов. Эм, барааны баталгаат тайлбар, мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн зөвлөгөө тогтмол шинэчлэгдэн тавигдаж байх, захиалга өгөх боломж бүхий онлайн голлосон хүргэлтийн цоо шинэ системийг нэвтрүүлсэн нь Монгол улсад мөн л анхны тохиолдол болсон юм.
- “Монос” Группийн “НЕФРОМОН” бэлдмэл Орос улсад албан ёсны эрхтэйгээр борлуулагдаж эхэллээ.

2015
ТүүхМонос дээд сургууль өргөжин, Монголын анхны Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль байгуулагдлаа. “Монос Дээд сургууль” анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдаж, БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ний өдрийн 238 тоот тушаалаар “Монос Дээд сургууль” болж өргөжсөн. 2006 онд “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон интеграц”-г хэрэгжүүлж буй “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан.
