by

Өглөөний Моносчууд 100 өдрийн аян

4 сар 2, 2021


МОНОСЧУУД БИД…

Ажилтны сайн сайхныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монос Групп болон харъяа компаниудынхаа ажилтнуудыг идэвхжүүлэх, амьдралын зөв дадал зуршлыг бий болгох үүднээс “Өглөөний Моносчууд” клубын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Энэхүү клубээр дамжуулан бид дараах зөв дадал зуршлыг бий болгохыг зорьж байна.

Үүнд:

1. Өглөө эрт босож өөртөө цаг гаргах ач тус. Өглөө эрт босдог хүмүүс амьдралаас илүү их аз жаргалыг мэдэрдэг, мөн илүү үр бүтээлтэй, амжилттай ажиллаж чаддаг. Тиймээс бид ажилтнуудад энэ дадал зуршлыг олгох зорилгоор 100 ӨДРИЙН СОРИЛТ-ыг эхлүүлж, өглөө эртлэн босож өөртөө цаг гарган өөрийгөө хөгжүүлэхийг уриалж байна.

2. Эерэг хандлагыг зуршил болгох нь. Өнөөгийн нийгэмд маш ихээр яригдаж байгаа нэг зүйл бол ХАНДЛАГА. Хандлагыг маш олон зүйлээр тодорхойлж болдог. Жишээлбэл өглөө бүр тогтсон цагтаа эрт сэрж, өөртөө цаг гарган өөрийгөө хөгжүүлж чадаж байвал энэ бол эерэг хандлага юм. Эерэг зөв хандлагыг зуршил болгосноор амьдралыг харах өнцөг, ажил амьдралд хандах хандлага дагаад өөрчлөгддөг тул ажилтнуудад эерэг байдлыг агуулсан мэдээллээр хангаж байна. Амжилттай яваа ихэнх хүмүүсийн хандлага зөв байдаг.

3. Цагийн менежменттэй байхын ач холбогдол. Цагийн зөв зохион байгуулалттай байна гэдэг маш том давуу тал төдийгүй өглөө эртлэн босоод орой унтах хүртэлх цагийг төлөвлөх нь хүний амьдралын зөв хэмнэл, зөв дадал болдог. Иймд бид өглөөний цагт ажлаа төлөвлөх, өглөөд аливаа асуудлыг шийдвэрлэж, ЯГ ЦАГТАА цагийн менежментийн системийг баримтлан ажиллахыг зөвлөж байна.

4. Эрүүл мэнд ба Дархлаа. Эрүүл байна гэдэг зөвхөн өвчин зовлонгүй байх төдийгүй оюун санаа, сэтгэл зүй, орчин нөхцөлийн хувьд ч эрүүл сайхан байхыг хэлнэ. Энэхүү клубээрээ дамжуулан өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэх, амттай цай, кофегоо уух, биеийн онцлогтоо тохирсон дасгал хөдөлгөөн хийх болон өдөр тутамдаа ус ууж хэвших, ууланд алхах гэх мэт дадлыг өөртөө бий болгож эрүүл мэнд, дархлааны тогтолцоогоо сайжруулах талаар зөвлөмжийг ажилтнууддаа хүргэдэг. Мөн хүний оюун бодол өглөөний цагт маш сэргэг, аливаа зүйлийг хүлээж авах байдал нь бусад цагуудаас илүү эрүүл байдаг. Тийм ч учраас бид ажилтнууддаа өглөө бүр ном унших, үг цээжлэх, подкаст сонсон оюуны ДАРХЛААГАА дэмжихийг зөвлөн ажиллаж байна.