by

ШИНЭ АЖИЛТНЫ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ

4 сар 21, 2021


ШИНЭ АЖИЛТНЫ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ
Монос Групп Хүний Нөөцийн Газраас улирал бүр зохион байгуулдаг WELCOME TO MONOS чиглүүлэх сургалт 2021.04.21-ний өдөр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онлайнаар зохион байгуулагдлаа.
Сургалтаар:

Монос Группийн түүхэн замнал, үйл ажиллагаа, амжилтыг Монос Групп Хүний нөөц эрхэлсэн захирал Б.Мөнхцэцэг танилцуулж

Моносчууд бидний соёл сэдвээр Монос Улаанбаатар ХХК-ийн Сургалт хөгжил хариуцсан хүний нөөцийн менежер Г.Золзаяа сургалт орлоо.

Монос Групп 130 гаруй ажилтнаар 2021 оны 1-р улиралдаа бүл нэмжээ.
Бид энэхүү сургалтаар шинэ ажилтандаа компанийн зорилго, зорилт, алсын хараа, стратеги, түүхэн замнал, үйл ажиллагааны чиглэл, онцлог, дотоод дүрэм, журам, олон нийтийн үйл ажиллагааг танилцуулж, баг хамт олноороо хүлээн авдаг билээ.