by

Цар тахалын эсрэг хагас тэрбум төгрөгийн хандив, туслалцаа үзүүллээ

11 сар 2, 2020


Дэлхийн бүхий л улсад дэгдээд буй цар тахал COVID-19 вирусийн эсрэг Монгол Улсын зүгээс шат дараатай авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх ажлууд дэлхийн дахинд “ЖИШИГ” болж сайшаагдаж байна.
COVID-19 вируст халдвар Олон Улсад бүртгэгдээд 2 сар гаруй хугацаа өнгөрснөөс хойш Монгол Улсад 6 хүн вирусын халдвартай гэж бүртгэгдэж, тархалтыг нэмэгдүүлэхгүй байх тал дээр улсын хэмжээнд холбогдох яам, байгууллага, аж ахуй нэгж, компаниуд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Монос Группийн зүгээс тус цар тахалын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш ард иргэдийнхээ амар тайван байдал, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчиддаа өөрсдийн үйлдвэрлэдэг 11 нэр төрлийн 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг хандивлалаа.
“Энэ удаа нийслэл орчмын 8 байрлалд тусгаарлагдсан 700 гаруй иргэддээ болон онцгой нөхцөлд ажиллаж буй эмнэлэгийн 200 гаруй албан хаагчдад чиглэсэнд хандивыг хүргүүлж байна.
COVID-19 цар тахал нэмэгдэж, халдвар олон улсад тархсан үеэс Монос Групп /Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК, Монос Хүнс ХХК, Тимус Фарм ХХК, Монос ХХК/ идэвхийлэн оролцож зайлшгүй шаардлагатай эмнэлэгийн ариутгалын бодис, дархлааны бүтээгдэхүүнийг онцгой бүсэд ажиллаж буй албан хаагч, ялангуяа тусгаарлагдаж байгаа иргэддээ санаа зовж тэдний эрүүл мэнд, дархлааг дэмжихэд дэмжлэг үзүүлж байгаа явдалд талархаж байна хэмээн ЭМЯ-ны Дэд сайд Л.Бямбасүрэн онцолсон юм.
Монос Групп нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлж ажиллаж байгаа юм.
Мөн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй Монголын томоохон групп компаниудад амны хаалт хандивласан юм. Уг хандивын гол зорилго нь цар тахалын үеэр бизнесийн орчин муудаж буй хэдий ч тасралтгүй үйл ажиллагаагаар хангаж ард иргэддээ үйлчилж буй хувийн хэвшлийнхэнд бага ч гэсэн дэм болох, олон нийтээрээ уг тахалын эсрэг тэмцэхэд оршсон билээ.
МУ-н иргэн бүр Онцгой Байдлын Комисс-с гаргасан нийтээр дагах дүрэм журмыг сайтар мөрдөж, сахилга батыг чандлан сахиж, цар тахлаас хайртай хүмүүсээ хамгаалахыг Монос Группийн зүгээс уриалж байна.https://www.facebook.com/monosgroup/photos/pcb.2608787839232035/2608775102566642/