by

Монос Групп Хүний нөөцийн газраас санаачилан хэрэгжүүлж байгаа “Monos Morning 17” өглөөний ээлжит уулзалтаа зохион байгууллаа.

10 сар 26, 2021

Монос Групп Хүний нөөцийн газраас санаачилан хэрэгжүүлж байгаа “Monos Morning 17” өглөөний ээлжит уулзалтаа зохион байгууллаа.

Энэ удаагийн зочноор Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-ын үүсгэн байгуулагч, сургагч багш, хүний нөөцийн мэргэжилтэн Д.Хүрэлбаатарыг урин оролцуулж:

Хувь хүний хөгжлийн төлөвлөлт болон төлөвлөлт бидний амьдралд ямар өөрчлөлтийг бий болгодог сэдвийн хүрээнд ярилцлаа.

  1. Хүмүүс ажлаа төлөвлөн, гүйцэтгэлээ тайлагнаж чаддаг. Тэгвэл та өөрөө өөртөө зориулж хувь хүний төлөвлөгөөгөө гарган тайлагнаж байсан уу? Энэ асуултанд төлөвлөдөг боловч тайлагнаж үзээгүй гэж хариулдаг.

Төлөвлөдөг гэхдээ зөв биш! Дүгнэлт хэсгээ мартдаг.

  1. Жил бүр олон хүн “Энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө” гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний нэгэн шалтгаан нь зөв тооцоолж, бодитой төлөвлөж чадаагүйд байдаг. Хаашаа явж байгаагаа мэддэг хүнийг ямарч саад, бэрхшээл зогсоож чадахгүй.

  2. Төлөвлөлт хийх хамгийн эхний алхам бол Зорилгоо тодорхойл. Oneminute-ын зүгээс та өөрийн анхаарал хандуулах хэд хэдэн хэсгийг л тодорхойлоход хангалттай.

Жишээ нь: Хувь хүний хөгжил, амралт чөлөөт цаг, эрүүл мэнд, харилцаа, мөнгө, ажил мэргэжил, хүрээлэл гэх мэт.

  1. Зорилгоо тодорхойлоод түүнийгээ хэрхэн төлөвлөлт болгох вэ? Та дэвтэр хөтлөн зорилгынхоо төлөө үнэнчээр өдөрт 5 минутыг зарцуулах хэрэгтэй.

  2. Хамгийн чухал зүйлс:

  • Зорилгодоо хүрэх цаг хугацаа тодорхой байх.

  • Зорилгодоо хүрсэн эсэхээ юугаар хэмжих вэ? гэдгээ тодорхой тусгах.

  • Бодитой байх. Энэ бол бэрд гарч ирэхэд хүслээ хэлэх биш шүү дээ. Бид нэг жилийн хугацаанд юунд хүрч чадах нөөц бололцоо байна түүндээ тохируулан зорилгоо гаргах.

Дээрх агуулгын хүрээнд сонирхолтой яриаг өрнүүлэн Улс орон, байгууллагынхаа хөгжил зорилгын төлөө өөрийн хувь нэмрээ оруулдагтай адил, хувь хүн бүр зорилготой зорилгынхоо төлөө төлөвлөдөг, төлөвлөсөн зорилгодоо хүрсэн, хүрээгүй шалтгаанаа олж дүгнэдэг, амжилт алдаанаасаа суралцдаг байхын давуу талыг ойлгож эрч хүч дүүрэн өглөөг бид эхлүүллээ.