



Х.Ананд
Гүйцэтгэх захиралМонос Групп
Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулах алсын хараатай Монос групп ХХК 1990 онд Монголын анхны хувийн хэвшлийн эм, гоо сайхны “Монос” нэртэйгээрбайгуулагдан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдүгээ 30 дахь жилдээ нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Монос группийн компаниуд нь Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулдаг 'ТОП-100' аж ахуйн нэгжийн нэгээр жил бүр шалгардаг, Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компани юм.
Монос групп нь худалдаа, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 14 охин компанитай, 21 аймагт Монос группийн салбар компани, нийт 1600 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бүхий л шатыг үр ашигтай байдлыг хангах замаар бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжид нийцүүлэн байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагатай, хэрэглэгчээ дээдлэн ажиллах зорилттой ажиллаж байгаа төдийгүй дэлхийн стандарт болох GMP стандартын эмийн үйлдвэрийн цогцолборыг бий болгож, HRM30400 Хүний наацийн 6 багц стандартыг МУ-даа нутагшуулж, тус стандартын хүрээнд дэлхийн улс орнуудаас Монос групп анх удаа нэвтрүүлж хэрэгжүүлсэн анхдагч компани юм.
Монос группийн компаниуд тухайн салбартаа шинийг нэвтрүүлж, шилдэг найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж ажилладаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, тогтвортой хөгжлийг хангаж ажилладаг ба Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, Business Counsil, IWFCI, Монголын Эм Холбоо ТББ, CEO club зэрэг байгууллагын гишүүн бөгөөд бизнесийн орчныг сайжруулах, стандартчлал чанарын тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.
Бид үйл ажиллагаа, нийгэмд үзүүлж буй үр нөлөөгөөр сайн манлайлагч байхыг эрмэлзэж, бусдадаа үлгэр дууриал үзүүлэх, шинийг сэдэж, аливааг сайжруулах ажлыг цаг ямагт эрэлхийлдэг бүтээлч хамт олон юм.