by

Санитас брэнд

2 сар 27, 2020


Монос Групп болон Монгол улсын Засгийн газар хооронд 2018 оны 11-р сард байгуулсан “Болзошгүй гамшигийн үед хамтран ажиллах ойлголцолын санамж бичгийн” дагуу Онцгой байдлын үед ажилладаг Улсын хэмжээний онц чухал байгууллагууд болон түүний албан хаагчдын хэрэгцээнд болзошгүй гамшгийн үед нэн шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээн ажилладаг. Ийнхүү нийгмийн хариуцлагын хүрээнд Санитас нэрийн бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэн, тогтоосон хуваарийн дагуу Улсын нэн онцгой байгууллагуудад зориулан тусгай нөөцийг тасралтгүй бүрдүүлэн ажиллаж байна.

Санитас брэндийн гарын шингэн саван, гар ариутгагч гелийг үйлдвэрлэсэн цагаас эхлэн Хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг санаачлан хийсээр ирсэн билээ. 2016 оноос энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн Санитас 50 хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж Санитас брэндийн бүтээгдэхүүний худалдан авалт тутмын 50₮-ийг хүүхдийн зам тээврийн ослооос урьдчилан сэргийлэх нийгмийн хариуцлагын ажилд зориулан  Нийслэлийн боловролын яам болон тээврийн цагдаагийн газартай хамтран Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлууд болон уриалгуудыг гарган 6 дахь жилдээ ажилласан байна. Энэхүү нийгмийн хариуцлагын хүрээнд бид дараах ажлуудыг хийж байна.Үүнд:

  1. Хүүхэд зорчиж уулзалт

“Хүүхэд зорчиж байна” уулзалтанд Нийслэлийн төрийн өмчийн 229 цэцэрлэгийн эрхлэгч нар хамруулж сургалтын хүрээнд ЗЦЕГ-тай хамтран бага насны хүүхдийг хэрхэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө, мэдээлэл сургалтууд зохион байгуулдаг.

   

2. ЕБС-ийн бага ангийн сурагчидын сургалт

Бага насны хүүхдүүдэд гараар дамжин хэрхэн нян бактер өсч үрждэг талаар болон хоол цайгаа идэж уухын өмнө заавал гараа ариутгах, угааж цэвэрлэхийн ач тусыг сургалтаар орж бохир гараас болж суулгалт болон бусад халдварт өвчнөөр маш олон хүүхэд өвдөж байдгийг сурагчдын үдийн цайны үеэр мэргэжлийн эмчээр тайлбарлуулан бага сургуулийн сурагчдад бактерийн эсрэг гар ариутгагч гелийг тогтмол хэрэглэхийг уриалдаг.

3.Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх видео сэрэмжлүүлэг

2016 оноос хойш Санитас брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьчилан сэргийлэх санаачлагыг гарган Хүүхэд зорчиж байна ТББ, ЗЦЕГ-тай хамтран замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалсан видео сэрэмжлүүлэгүүд бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүүхдийг тээврийн ослоос сэргийлэх талаар уриалгыг гарган ажиллаж байна.

  1. Kinder police хөтөлбөр

Нийслэлийн боловсролын газрын даргын 2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын 16-д сургууль, цэцэрлэгийн бүсийн стандартыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ гэж заасны дагуу Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн дунд “Kinder police” хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулах санал гарган Нийслэлийн төрийн өмчит 229 цэцэрлэгийг оролцуулахаар болж 1 цэцэрлэгээс 44-46 эцэг эх, асран хамгаалагч, нийт 10,000 гаруй kinder police ажиллуулсан. Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохиохоор болж цэцэрлэг бүрт 2 хантааз, дохиурыг бэлэглэсэн.  Харин kinder police-оор ажиллаж байгаа эцэг эхчүүдэд зориулан Тээврийн цагдаагийн газрын хурандаатай хамтран хүүхдийн зам тээврийн ослын талаарх мэдлэг мэдээлэлийг гарын авлага ном, файл болон видео хэлбэрээр хүргэсэн. Энэхүү мэдээллийг эцэг эхчүүдэд тоон баримт мэдээлэлтэй хүргэснээр томчуудын гаргадаг хайхрамжгүй үйлдлүүдийг багасгахад ихээхэн хувь нэмэр болсон.

5. Цэцэрлэгийн багш нарын сургалт

Нийслэлийн боловсролын яамтай хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн 2262 багш нарыг хамруулсан багш нарын сургах арга барилыг сайжруулах  харилцааны модуль сургалтыг  тэргүүлэх зэрэгтэй багш нартай хамтран зохион байгуулсан. Энэхүү сургалтын үеэр Хүүхэд зорчиж байна ТББ-тай хамтран Хүүхдийн зам тээврийн ослын талаарх болон Хүүхдийн суудлын бүсийг хэрхэн зөв бүслэх Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх болон багшийн нөлөөллийн талаар мэдээлэл өгч Хүүхдийн суудлыг машинд зөв байршуулах талаарх тараах материалыг багш нараар дамжуулан цэцэрлэгийн хүүхэд багачуудад өгсөн.