by

Монос Хүнс ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд

2 сар 27, 2020


Манай компанийн нийгмийн хариуцлагын бодлого нь хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгож, өдөр тутмын эрүүл зохистой хэрэглээг дэмжихэд оршдог. Иймээс ч бидний нийгмийн бодлогын хүрээнд хийж буй хамгийн чухал үйл ажиллагаа бол хэрэглэгчдийг эрүүл аюулгүй, олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангах явдал юм. Үүний хажуугаар Монос Хүнс ХК нь 2019 оны хувьд дараах ажлуудыг амжилттай зохион байгуулаад байна. Үүнд:

Дэлхийн бөөр хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Бөөрөө хайрлах өдөр” арга хэмжээг 03.13-ний өдөр зохион байгуулж 300 гаруй иргэдэд үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн боловсрол олгох лекц, эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж үйлчилсэн.

Мичид ундарга өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 05.14-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж тус төвийн хүүхэд багачуудтай хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн.

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл аж төрөх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилго бүхий олон улсын гүйлтийн тэмцээн болох Улаанбаатар Марафон-2019 арга хэмжээнд Монос Хүнс ХК өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг Экос зөөлөн усаараа ивээн тэтгэж 40 гаруй мянган ард иргэдэд үнэгүй Экос зөөлөн усаараа үйлчлэн оролцсон.

 

Ард иргэддээ зориулан 05.28-ний өдөр “Элэгний эрүүл мэнд” сэдэвт өдөрлөгийг үнэ төлбөргүй зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд оролцсон 200 гаруй хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан.

29-ний өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Өнөр бүл хүүхдийн асрамжийн төв”-ийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан, хөгжөөнт тоглоом хамтдаа тоглон нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

Мөн Өвөржанчивлан, Аржанчивлан, Мойлтын тохой, Оргил рашаан сувиллуудаар хэвтэн эмчлүүлж байгаа ахмад настнуудад Эрүүл мэндийн цуврал сургалт өдөрлөгүүдийг тогтмол амжилттай зохион байгуулсан.

Мөн 10.10-ны өдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “Таны өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ” уриатай цусаа бэлэглэх өдөрлөгийг амжилттай зохион байгуулж компанийн хэмжээнд цусны донор болох боломжтой нийт ажилчид оролцсон.

Ард иргэд хүйтний улиралд халтирч унан гэмтэж бэртэх тохиолдол ихэсдэг тул Монос Хүнс ХК-ийн зүгээс Моnos Care аяныг санаачлан ГССҮТ-өөр эмчлүүлж буй зорилтот бүлгийн ард иргэдэд суга таяг үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломжийг олгоод байна. Тус аян нь ард иргэдийг өөрсдийн өмнө хэрэглэж байсан хуучин таягаа хандивлаж гэмтэж бэртээд буй таяг хэрэгцээ хэрэгцээ хүмүүст туслахыг уриалан одоогийн байдлаар 40 гаруй таяг хандивлагдсан цаашид аянд оролцогчдийн тоо өсөх магадлалтай байгаа нь нийгмийн эрэлт хэрэгцээг олсон аян болохыг харуулж байна.

  • Монос Группийн хэмжээнд Орон нутгийн хэрэглэгчдэдээ хандан явуулдаг “Монос Таныг Зориод ирлээ” “Монос Экспо”-нуудад хамтран оролцдог. Тус үйл ажиллагааны хүрээнд орон нутагт уул уурхайн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст зориулан байгууллага дээр нь эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндээ өдөр тутамдаа хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгч үйлчилдэг. 2019 онд 4 аймагт зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд нийтдээ 2500 хүн хамрагдсан байна.
  • Хүнд, хортой нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг хэрэглэгчдэдээ зориулсан хоргүйжүүлэх бүтээгдэхүүний багцийг гарган санал болголоо. Уул уурхай, арьс шир, ноос ноолуур, хөнгөн, хүнд үйлдвэрүүдийн ХАБ-ын хоргүйжүүлэх багцад бүтээгдэхүүнээ санал болгож эхэлсэн.
  • Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хүнс ХК нь 10-р сараас эхлэн ард иргэддээ хайр халамжаа түгээх “Monos Care” аяныг эхлүүлээд байгаа бөгөөд тус аяны хүрээнд өөрсдийн бэлтгэн гаргадаг эрүүл мэндийн богино хэмжээний видео болон эрүүл мэндийн Энхжин брэндийн мэдээллийг дохионы хэлтэйгээр гаргаж олон нийтэд хүргэхээр шийдсэн юм. Бид хамгийн түрүүнд “Энхжин брэнд”-ийн тухай мэдээллүүдийг дохионы хэлтэй гаргаж хэрэглэгчдэд хүргэсэн ба уг мэдээллүүдийг сонсголын бэрхшээлтэй иргэд үзээд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.