by

БНСУ-ЫН GENOSS, DENTIUM КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН DANKOOK ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧИД МОНОС ГРУПП-Д АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2 сар 27, 2020


БНСУ-ын Genoss, Dentium компанийн болон Dankook Их Сургуулийн төлөөлөгчид Монос Групп-тэй хоёр талт хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгжүүлж буй хамтарсан төслүүд болон судалгаа шинжилгээг шат ахиулах талаар хоёр өдрийн албан уулзалт хийлээ.

Монос Групп нь Монгол улсын эмийн ургамлын судалгаа, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр Dankook Их Сургуулийн судалгааны төвтэй 2017 онд гэрээ байгуулсан. Үүний үр дүнд ясны сийрэгжилтийг эмчлэх шинэ эм бэлдмэл зохион бүтээсэн юм.

Цаашид БНСУ-ын Dankook их сургууль нь Монос Хүнс ХК, Монос Фарм ХХК-ийн  бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтран ажиллахаар боллоо. Бид дэлхийн эрүүл мэндийн хүнсний зах зээлд тэргүүлж буй чиг хандлага, Монголчуудын биологийн онцлог, өвчлөлийн түүхийг харгалзан үзэж, олон жилийн туршлага судалгаан дээр үндэслэн илүү олон, гайхалтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно.