by

МОНОС ХҮНС КОМПАНИ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД IPO ГАРГАХААР БОЛЛОО.

11 сар 23, 2018


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болж Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэгч Монос Хүнс компанид IPO гаргах тусгай зөвшөөрөл олголоо.

Монос Хүнс компани нийт 8.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр зорьж, IPO гаргахаар болсон бөгөөд. Санхүүгийн зохицуулах хорооны  хуралдаанаар нийт хувьцааны 30 хувийг буюу 122 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгохыг зөвшөөрлөө.

Бид 2019 ондоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартуудыг нэвтрүүлсэн, одоогийн хүчин чадлаас 24 дахин илүү хүчин чадал бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулж, өдөр тутмын шингэн хүнсээр дамжуулан ард иргэдийнхээ эрүүл мэндийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтлоо.