by

BIOMON БРЭНД

11 сар 1, 2019


Baby body wash & Shampoo 350мл

Хүүхдийн биеийн шингэн саван, Шампунь

Онцлог давуу тал: Хүүхдийн арьсны pH-д тохируулан бүтээсэн бөгөөд эмзэг, мэдрэмтгий арьсыг хамгаалах №1 орц болох Календула цэцгийн ханд агуулсан.

Үйлчилгээ: Хүүхдийн үс болон арьсны өнгөн давхаргыг гэмтээлгүй зөөлнөөр чийгшүүлж угаах, тайвшруулан амраах, халдвар бохирдлыг устгаж гүн цэвэрлэх үйлчилгээтэй.

 

Moisturizing baby Lotion 250мл

Хүүхдийн чийгшүүлэгч Лосьон

Онцлог давуу тал: Хүүхдийн арьсны pH-д тохируулан бүтээсэн бөгөөд эмзэг, мэдрэмтгий арьсыг хамгаалах №1 орц болох Календула цэцгийн ханд агуулсан.

Үйлчилгээ: Байгалийн цэвэр календула цэцгийн хандтай лосьон нь арьсанд хурдан шингэж гүн чийгшүүлэн, эмзэгшил, хуурайшлыг бууруулж тайвшруулах ба хүүхдийн арьсыг чийглэг зөөлөн, булбарай хэвээр хадгалж, бэхжүүлэх үйлчилгээтэй

 

Baby Powder 120мл

Хүүхдийн цацлага

Онцлог давуу тал: Хүүхдийн эмзэг, мэдрэмтгий арьсыг хамгаалах ногоон цайны хандтай

Үйлчилгээ: Хүүхдийн арьсан дээр үүсэх илүүдэл чийгийг шингээж, нярай хүүхдийн арьсыг нурах, цочрох, эмзэгшихээс сэргийлэх үйлчилгээтэй.  Мөн арьсны үрэлтийг бууруулж, таатай мэдрэмж төрүүлнэ.

 

Хонины сүүлтэй тос 250мл

Онцлог давуу тал: Уламжлалт аргаар шаргааж дэвшилтэт технологитой хослуулан гаргасан цэвэр органик бүтээгдэхүүн.

Үйлчилгээ: Биохимийн найрлагын хувьд ханаагүй тосны хүчил D,C,A,K амин дэмүүд агуулдаг тул арьсыг зөөлрүүлж чийгшүүлэх эд эсийг нөхөн төлжүүлэх, тэжээлийн  хүчлүүдээр хангаж уян хатан чанарыг дээшлүүлэх үйлчилгээтэй.

 

Nourishing baby cream

Хүүхдийн тэжээлийн тос

Онцлог давуу тал: Хүүхдийн арьсан дахь алдагдсан амин дэм витамин эрдэсүүдийн нөхөн төлжилтийг сэргээнэ.

Үйлчилгээ: Витамин Е, глицерин агуулсан тос нь хүүхдийн гар нүүр, өвдөг тохой өсгий зэрэг холцруутаж хуурайшдаг хэсгийн арьсанд тэжээл өгөн чийгшүүлж зөөлрүүлэх, гадны нөлөөнөөс хамгаалж арьсыг зөөлөн булбарай хэвээр хадгалах үйлчилгээтэй.