by

ACTIVE LEARNING AND LEARNING STRATEGIES

8 сар 15, 2019


ACTIVE LEARNING AND LEARNING STRATEGIES” сэдвээр 2019 оны 08-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхимийн эрхлэгч Т.Ахтолхын багшдаа болон сургалтад идэвхтэй оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье.

Сургалтын товч мэдээллийг хүргэж байна.

ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ

Идэвхжүүлэгч болон суралцагч оролцдог

Суралцагчдын оролцоог дэмжиж, түүнд түшиглэдэг

Асуулт тавих замаар хэлэлцүүлэг өрнүүлж, хариултын үнэ цэнийг тодруулдаг

Суралцагчдад бодит дадлага олгодог

Сургалтын хэрэгсэл ашиглан анхаарлыг нь татаж, тогтоож байдаг

Багш, суралцагчид харилцан суралцдаг

  1. Суралцагчдын бие биедээ туслах үйл ажиллагааг дэмждэг
  2. Сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлдэг
  3. Суралцагчийн идэвхийг өдөөж өгдөг
  4. Сонирхолтой байдаг
  5. Төрөл бүрийн суралцах аргуудыг ашиглах
  6. Төрөл бүрийн эх сурвалж, материал ашиглах
  7. Суралцах үйл ажиллагааг хөгжилтэй болгох

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй. #Биант