by

Монос Эмийн үйлдвэр

Монос эмийн үйлдвэр 80 гаруй нэр төрлийн эм бэлдмэлээс 30 гаруй тус компанийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 25 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг, Эм бэлдмэлийг шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, нунтаг, үрэл, гель, тосон түрхэц, цацлага, шингэн, ханд, сироп хэлбэрээр үйлдвэрлэж байна. Нийтдээ 150 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 60% нь мэргэжлийн зэрэг, цолтой боловсон хүчин байна.

Монос Хүнс ХХК

Монос Хүнс компани “Цэнэг” брэндийн 7 нэр төрлийн эрүүл мэндийн бэлдмэл “Энхжин” брэндийн 11 нэр төрлийн эрүүл мэндийн цуврал цай, аньс, нэрс, чацарганатай, сүүтэй “Эко уусдаг цай”, “Berry-vit” ааруултай, үзэмтэй, витаминт төрөл бүрийн үрлүүд, Экос эрүүл мэндийн ус, Хаан жимс чацарганын цэвэр тос, аньс нэр чацарганын шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ гарт хүргэж байна.

Монос Косметик ХХК

Монос Косметик ХХК нь косметикийн үндсэн үйлдвэрлэл болон органик үйлдвэрлэлийн нийт 115 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. 28 жилийн түүхтэй манай компани нь Монгол орны хөрсөнд ургасан, байгалийн цэвэр түүхий эдээр, олон төрлийн амин хүчил, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдлээр баялаг органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Биомон барагшуунтай, гүүний саамтай, чацарганатай арьс арчилгааны иж бүрдэл, Биомон халгай, чихэр өвс, гангын хандтай шампуниуд, Биоген үрчлээний эсрэг арьс арчилгааны багц, Алое, Марал арьс арчилгааны багц, гар арчилгааны Санитас брэнд, гар арчилгааны үнэртэй устай гарын тос, хүүхдийн арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүн Хонины сүүлтэй тос зэрэг 78 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Мойл органик косметик

2018 оноос 100 хувь органик гоо сайхны МОЙЛ брэндийг зах зээлд гаргаж органик арьс арчилгааны ванны бөмбөлөг, биеийн тос, ванны хөөс, биеийн гуужуулагч, ванны давс, уруулын тэжээл, гоо сайхны саван, хүүхдийн саван зэрэг 37 нэрийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.