by

2019 Экспортийн жил

Монос Групп нь Экспортыг үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болгож өнгөрсөн хугацаанд олон томоохон ажлууд хийсэн билээ.

  • Япон
  • Өмнөд Солонгос
  • Хятад
  • Орос
  • Сингапур
  • Мьянмар
  • Малайз
  • Австрали зэрэг улсын олон байгууллагуудтай хамтран ажиллаж амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Хамтран ажиллах хүрээнд 3 улсад албан ёсны экспортын зөвшөөрөл 22 Лабораторын шинжилгээний бичиг, зөвшөөрөл өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүд дээрээ авсан байгаа.

Цаашдаа Өмнөд Солонгос, Сингапур, Мьянмар, Малайз, АНУ улсад бүтээгдэхүүнээ бүртгүүлэх, албан ёсоор экспортлох ажлыг хийж байна. Малайз, Мьянмар улсад амжилттай нэвтэрсэний дараа ASEAN-ын орнуудад гархаар төлөвлөж байна.

Монгол улс өнөөг хүртэл импортлогч улс байсан бол бид бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс болж нэмэн өртөг шингэсэн байгалийн, органик чанартай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж байна.

Эдгээр Хүнс, Косметик, Фармын эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь Монгол хөрсөнд ургасан эмийн ургамал, эрдэс бодис орсон Монгол оюун ухаан шингэсэн хүний эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой юм.

Моносчууд үргэлж шинийг санаачилж олон улсын стандартд нийцсэн гадны хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэх бүтээгдэхүүнүүд мөн хөгжүүлж экспортлохоор бэлдэж байгаа билээ.

Экос уусдаг цай

  • Үйлдвэрлэсэн: Монос Хүнс ХХК
  • Экспортлосон улс: Япон улс

Нефромон

  • Үйлдвэрлэсэн: Монос эмийн үйлдвэр
  • Экспортлосон улс: Оросын холбооны улс

Бэрри Бит

  • Үйлдвэрлэсэн: Монос Хүнс ХХК
  • Экспортлосон улс: Япон улс