by

Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуульд урт болон богино хугацаагаар судалгаа хийх боломж нээгдлээ.

4 сар 18, 2019


Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирал Академич Л.Цэрэндулам, дэд захирал доктор Э.Сэлэнгэ нар 2019 оны 2 сарын 22-27 ны өдрүүдэд Япон улсын Сэндай хотын Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуультай хамтарсан судалгаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийгээд ирлээ. Бидний хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд ЭЗШУИС-ийн судлаач багш нар Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуулийн Фармакогнозийн лабораторит урт болон богино хугацаагаар үнэ төлбөргүйгээр судалгааны ажлаа хийх боломж нээгдэж байгаа юм.