by

ШИНЭ АГУУЛАХЫН БАРИЛГЫН ТӨСӨЛ

11 сар 12, 2019


“Моносфарм Трейд” ХХК нь эм бэлдмэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, эмнэлгийн жижиг хэрэгсэл, лабораторийн оношлуур, вакцин болон эмчилгээний гоо сайхны импорт, худалдаа эрхэлдэг эрүүл мэндийн салбартаа тэргүүлэгч компани билээ.

Өнөөгийн байдлаар нийт 50 гаруй орны 300 гаруй пүүстэй хамтран ажиллаж, 4000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсын нийт эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Тус компани нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ШИНЭ АГУУЛАХЫН БАРИЛГЫН ТӨСӨЛ-өө амжилттай дуусгаж, нээлтийн үйл ажиллагааг Монос Группийн салбар компанийн тэргүүн зочдын хүрээнд зохион байгууллаа. Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрлэлийн баруун бүсэд байрлал бүхий Тэнхлэгээрээ 1600 мкв, зоорь, 1 давхар, 2 давхар, 3 давхар нийлээд 6200 м.кв талбайтай 4 давхар барилга ЛОГИСИКИЙН НЭГДСЭН ТӨВИЙН шинэ барилгыг ашиглалтанд оруулж Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх салбарт томоохон шинэчлэлт, дэвшилтийг авчирсан юм.