by

БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР

Монос Группийн соёлыг өөриймсөг сэтгэлгээтэй чадварлаг ажилтнууд маань бүтээдэг, тиймдээ ч Моносын соёл бол Моносын бахархал юм.

Монос Групп нь Монголын Улсын ТОП 10 аж ахуйн нэгжийн нэг юм. Энэ нь хамт олны маань хичээл зүтгэл, харилцагч, хэрэглэгчдийн маань итгэл найдвар, түншлэлтэй салшгүй холбоотой билээ.

Монос Групп нь ажилтнууддаа ажиллах таатай орчин, сурч хөгжих боломж, нийгмийн халамж үзүүлэх болон бусад олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамж олгон ажиллаж байна.

АЖИЛЛАХ ТААТАЙ ОРЧИН

  • Чадварлаг мэргэжлийн нөхөрсөг хамт олон
  • Шинэ санал санаачилгыг байнга дэмжин урамшуулдаг
  • Ажилтан бүрт өсөн дэвших боломж адил тэгш олгогдсон
  • Гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын тогтолцоотой
  • Бизнесийн бусад салбарт хөрвөн ажиллах боломж
  • Өрсөлдөхүйц цалин урамшуулал

СУРГАЛТ ХӨГЖИЛ

Бид ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сурч хөгжихөд ихээхэн анхаардаг бөгөөд ажилтан бүрийг хөгжих боломжоор хангаж ажилладаг. Монос Групп компанийн зүгээс “Leaders of Tomorrow” ТББ, “Манлайлал” академи, Амжилтын гарц цуврал сургалт,

Менежер 60 хором, Цэнэглэх хором, Чиглүүлэх сургалт болон мэргэжлийн баг, клубын сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилтнуудынхаа ур чадваруудыг байнга хөгжүүлж байна.

ЭРҮҮЛ МЭНД & ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ

Монос Групп нь ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарч ажилладаг. Тухайлбал:

  • Гэрлэх ёслолоо хийх
  • Гэр бүлд нь шинэ хүн мэндлэх
  • Ар гэрт нь гачигдал тохиолдох
  • Эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд, гэнэтийн ослын даатгалд хамруулах
  • Өндөр насны тэтгэвэрт гарахад
  • Удаан жилийн нэмэгдэл

МОНОС ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ

“Монос Цэцэглүүлэгч” оны шилдгийг шалгаруулах номинаци нь тухайн жилийн ажлын үр дүнг илт сайжруулсан, шинийг санаачилж хийсэн ажил нь компанидаа тодорхой, бодитой үр дүнг бий болгосон, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, өөрийн ур чадварыг дээшлүүлсэн, бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг, манлайлагч, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож амжилт гаргасан, цаашид ажлын амжилтаа ахиулан ажиллах ажилтныг шалгаруулна.

ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ

Ажилтнуудын дунд компанийн соёлыг эерэгээр төлөвшүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломжийг олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон нийтийг хамарсан олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг ба Цасны баяр, “Моносчууд наадмын талбайд”-Баярын жагсаал, Бэсрэг наадам, Моносчууд ургацын талбайдаа, “Бид нэг хүсэлтэй” спортын их наадам, “Бид Моносчууд” урлагын наадам, “Бүтээлч орчин хөгжих ирээдүй” шинэ санааны уралдаан, Монос Экспо, Шинэ жил айсуй арга хэмжээ, Эрүүл мэндийн аян зэргийг дурдаж байна.

УРЛАГИЙН ИХ НААДАМ

Ажилтнуудынхаа авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх улмаар хамт олны эв нэгдэл, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжих зорилготой “БИД МОНОСЧУУД” уриан дор 2 жил тутамд Урлагийн Их Наадам зохион байгуулагддаг.

СПОРТЫН ИХ НААДАМ

“БИД НЭГ ХҮСЭЛТЭЙ” уриан дор компаниудын төлөөллөөс бүрдсэн спортын багууд нь жилийн турш спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ажилладаг.

Энэ нь хамт олны эв нэгдэл, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдаг.

МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУС

Маргаашийн манлайлагч залуус ТББ нь мэргэжлийн болон хувийн ур чадварыг хөгжүүлэх цоо шинэ сургалтын хөтөлбөр, бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэн ``Манлайллын Академи``-ийн суурийг тавилаа. Ингэснээр бид залуусын сурч хөгжих, туршлага солилцох орчинг бий болгож өнөөгийн бизнесийн өрсөлдөөнт ертөнцөд үйл ажиллагаагаараа дамжуулан Монос Группийн эрхэм зорилго, алсын хараа, соёлыг түгээн дэлгэрүүлэх ирээдүйн хүчирхэг багийг бий болгох юм.

``PHARMACIST`` Club

“Pharmacist” Клуб нь Монос Группийн эрхэмлэх үнэт зүйл, алсын хараа, зорилго, үйл ажиллагааны зарчмыг эрхэм болгон эмзүйн мэргэжилтнүүдийн нийтлэг эрх ашиг, санал бодлыг илэрхийлэн хамгаалж Монос Группээс баримтлах бодлогод тусгах, эмзүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эмийн мэргэжилтний нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөх шилдэг хамт олныг бүрдүүлэх, эмзүйн мэргэжилтнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгыг тавин ажиллаж байна.

TOASTMASTER CLUB

Toastmaster International байгууллагын Monos Master клуб, Morning birds сайн дурын англи хэлний клуб, Компани бүр англи хэлний номын сан байгуулах, ажлын орчин, өдөр тутмын үйл ажиллагаанд англи хэлийг хэрэглээ болгох, Монос группийн ажилтнуудын хэлний түвшинг стандарчлан тодорхойлох, хүний нөөцийн бүрдүүлэлтийн шалгуурт ашиглах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой хөтөлбөр юм.

МОНОС БАХАРХАЛЫН ӨДӨР

“Монос Групп” ХХК нь Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн МУ-ын тэргүүлэгч компани болжээ. Бахархалын өдөр буюу Моносын төрсөн өдрийг тохиолдуулан Монос Группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар тухайн оны онцгой ажилтануудыг гэр бүлийн хамт хүлээн авч уулздаг билээ.

MONOS HIKING CLUB

Моносын ууланд алхахад дурлагсад нэгдэн 2013 оноос хойш алхаж байна. Монос Группийн нийт ажилтан, албан хаагчдыг чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл, чийрэг өнгөрүүлэхэд нь энэ группийн үйл ажиллагааны зорилго оршино. Бидний уриа анх ``Цэвэр агаар, эрүүл амьдрал`` байсан бол 2017 оноос хойш ``Бүгдээрээ цэвэр агаарт гаран элэг, уушгиа баярлуулцгаая`` болж өөрчлөгдсөн. Монос Группийн салбар компаниудын ивээн тэтгэлэгт ууланд алхалтын өдөрлөгүүд тогтмол зохион байгуулагдаж хэвшээд байна.

СОНГИНОХАЙРХАН УУЛЫН ХИШИГ БАРИЛДААН

Монос Групп ХХК нь Сонгинохайрхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдааныг жил бүрийн 4 сард уламжлал болгон компанийн нийгмийн харицлагын хүрээнд ивээн тэтгэн зохион байгуулдаг.