by

“Синдүра-Мед” эмнэлэг

11 сар 5, 2019


“Монос” группийн дэргэдэх Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн сургалтын бааз “Синдүра-Мед” эмнэлэг нь дотор болон уламжлалт чиглэлээр нийт 30 хэвтэн эмчлүүлэх ортой, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Манай эмнэлэгийн давуу тал:

  • Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
  • Өрөө тус бүр бүрэн люкс ба үйлүүлэгчдийн тав тухыг бүрэн хангасан тохь тухтай, сувилагч болон эмчийг дуудах дохиололтой

/Өрөө тус бүр дүүш угаалгын өрөөтэй, хөргөгч болон зурагттай/

  • Найрсаг, хурдан шуурхай болон найдвартай баг хамт олноор баг бүрдүүлсэн.
  • Уламжлалт, дотор болон мэс заслын клиникийн професор болон акедемич зөвлөх зэргийн эмч нартай.
    • Ш. Болд /Академич/
    • Л. Алтанхуяг /Клиникийн професор/
    • Х. Туул /Клиникийн професор/
    • Л. Сосорбарам /Клиникийн професор/
    • С. Базаррагчаа /Анагаах ухааны Доктор/ гэх мэт цол зэрэгтэй зөвлөх зэргийн эмч нараар багаа бүрдүүлсэн.
  • Үйлчлүүлэгч тус бүрт тусгайчилсан европ, уламжлалт/ тан, бариа засал, зүү эмчилгээ, хануур эмчилгээ, болон бумба/ болон хоол зүйчээс зөвлөсөн 10 хоногийн меню гаргадаг.
  • Европ болон уламжлалт анагаах ухааныг хослуулан оношлогоо эмчилгээг зөвлөх зэргийн эмч нартай хамтран үйлчлүүлэгч тус бүрийн оношлогоо болон эмчилгээний талаар зөвлөлддөг.

Дотрын өвчний оношлогоо эмчилгээ:

  • Зүрх судасний эмгэгүүд
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
  • Шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
  • Яс, үе мөчний эмгэгүүд

 

Монгол уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг

  • Судас барьж оношлох
  • Цусан дахь сахар буулгах
  • Хүүхдийн эмчилгээний багц
  • Хануур засал
  • Самнуур засал
  • Хатгуур засал
  • Зүү эмчилгээ
  • Төөнүүр засал
  • Тосон бариа, массаж
  • Бумба
  • Шавар эмчилгээ
  • Рашаан эмчилгээ
  • Утлага эмчилгээ
  • Нурууны татлага
  • Үений блок гаргах
  • Артерын даралт буулгах

 

Лабораторийн шинжилгээ

  • Цусний дэлгэрэнгүй шинжилгээ
  • Коагулограмма
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
    • Алат
    • Асат
    • Нийт билирубин
    • Шууд билирубин
    • ГГТ
    • Шүлтлэг фосфатаза
    • Нийт уураг
    • Альбумин
    • Холестерин
    • ИНЛП
    • БНЛП
    • Триглицерид
    • ЛДГ
    • α- амилаза
    • Кретинин
    • Мочевин
    • Шээсний хүчил
    • Глюкоз
    • Эрдэс/Na,K,Ca,Mg,P,Fe/
    • HIV
    • TPHA
    • Элэгний С вирус
    • Элэгний В вирус