by

САНХҮҮГИЙН ЕРТӨНЦИЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬСАЛ БУЮУ ФИНТЕК

10 сар 1, 2019


Энэ удаагийн сургалтыг Буман Ай Ти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн САНХҮҮГИЙН ЕРТӨНЦИЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬСАЛ БУЮУ ФИНТЕК-ийн талаар шинэ мэдээлэл хүргэлээ.Сургалтын товч мэдээллийг хүргэж байна.

Финтек нь (Finance – technology) үгийн товчлол буюу “санхүү” болон “технологи” гэсэн үгнээс бүрдсэн шинэ нэр томьёо юм. Финтек нь технологийн дэвшлээр дамжуулан илүү хялбар санхүүгийн үйлчилгээг хүмүүст хүргэж буй цоо шинэ салбар бөгөөд ухаалаг утасны хурдацтай хөгжил нь финтекийн салбар хөгжих үндсэн шалтгаан болжээ. Финтек нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн огтлолцол гэж тодорхойлж болно.

Финтекийн үүсэл хөгжил: 2008 онд Америкт хамгийн анх финтекийн үйлчилгээ нэвтэрсэн. Дэлхий дээр ухаалаг гар утсаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 16 төрлийн 1600 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Финтек технологи үйлчилгээнд оруулах хөрөнгө оруулалт маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь энэ салбарын хөгжлийн хурдыг илүү хурдасгаж байна.