by

МОНОС ХҮНС ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

9 сар 23, 2019


Монос Хүнс ХК нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 болон Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Монос Хүнс ХК нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх зорилгоор 2018 оноос эхлэн Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015/, Хүнсний аюулгүй байдлын /HACCP/ стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн.

Эдгээр стандартуудын хэрэгжүүлэлтийг шалган баталгаажуулахаар Швейцар улсад төвтэй SGS компанийн аудит 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд, сүүлийн шатны хяналт 2019.09.17 – 2019.09.20 хооронд болж өнгөрсөн юм. Ийнхүү Монос Хүнс ХК-ийг ISO 9001:2015, HACCP стандартыг амжилттайгаар нэвтрүүлснийг баталлаа.

Ингэснээр Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэл, удирдлага олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Цаашид Монос Хүнс компани нь Үйлдвэрлэл, менежментдээ ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэхээр төслийн багийг байгуулаад байна.