by

Монос Хүнс компанийн хувьцааны амжилттай өндөрлөлөө

5 сар 17, 2019


Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт анхдагч Монос Хүнс компанийн IPO-ийн захиалга Монголын хөрөнгийн биржид 2019.04.22-2019.05.03-ны өдрүүдэд явагдаж, нийт 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэн,  олон нийтээс захиалга 43 хувиар давж биелснээр амжилттай өндөрлөлөө.

Ийнхүү Монос Хүнс компани нь албан ёсоор олон нийтийнх болж, нийт 4004 хувьцаа эзэмшигчидтэй болсондоо туйлын баяртай байна.

Эрүүл мэндээ дэмжиж, итгэлтэй хөрөнгө оруулалт хийсэн нийт 4004 хөрөнгө оруулагчид болон стратегийн хөрөнгө оруулагчид болох Тэсо корпораци, M-Oil групп, Мандал Даатгал ХК, энэ ажлыг гардан гүйцэтгэсэн андеррайтер компани болох Голомт Капитал ҮЦК ХХК, аудиторын үйлчилгээ үзүүлэгч Улаанбаатар Аудит Корпораци ХХК, хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлсэн Өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн Итгэлт-Эстимэйт ХХК болон Монос Хүнс ХК-ийнхаа нийт хамт олонд халуун талархал илэрхийлье!

Та бүхний хичээл зүтгэлээр Монос Хүнс ХК нь тун удахгүй олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP стандартын шаардлагыг бүрэн хангасан Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулах боломжтой боллоо. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал 24 дахин нэмэгдэж, нийт 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж олон улсад зах зээлээ тэлэх юм.

Тиймээс Монос Хүнс компанийн эрхэм хувьцаа эзэмшигч та өөрийн болоод хойч үеийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өндөр хувь нэмэр оруулаад зогсохгүй  компанийн жил бүр өсөн нэмэгдэх өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжтой юм.

Монос Хүнс ХК нь хөрөнгө оруулагч таны эрх ашгийг ямагт дээдэлсэн сайн засаглал бүхий компани байхаа батлан илэрхийлэхдээ таатай байна.

МОНОС ГРУППИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Л.ХҮРЭЛБААТАР