by

Монос ХХК Орон нутгийн экспо

11 сар 25, 2019


Алслагдсан аймаг орон нутгийн иргэд нь Улаанбаатар хотод ирж эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах боломж тэр бүр байдаггүй тул “Монос ХХК” нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Монос Таныг Зориод Ирлээ” эрүүл мэндийг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Монос Таныг Зориод Ирлээ” эрүүл мэндийн экспо нь эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор үзүүлэхийг зорьдог бөгөөд цуврал аяны хүрээнд дараах үйл ажиллагаанууд хийгддэг. Үүнд:

  • Улсын 3-р шатлалын тэргүүлэх зэргийн, нарийн мэргэжлийн эмч нар болон эрүүл мэндийн ажилтнуудаар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
  • Орон нутгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад орчин үеийн эмчилгээ оношилгооны чиг хандлага болоод, эрүүл мэндийн чиглэлийн судалгаа шинжилгээнүүдийг танилцуулах боловсрол дээшлүүлэх хөтөлбөр
  • Иргэдэд олон улсад хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн шинэлэг эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнийг таниулах болоод эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.

2019 онд 6 аймаг 1 суманд “Монос Таныг Зориод Ирлээ” эрүүл мэндийн экспо зохион байгууллаа. Үүнд Дархан-Уул, Орхон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Цогтцэций сум хамрагдаж байна.

Энэхүү 6 аймаг 1 сумыг хамарсан экспоны үеэр 10 гаруй төрлийн үзлэг оношилгоог 8816 хүнд хийж, орон нутгийн эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад орчин үеийн эмчилгээ оношилгооны чиг хандлага болоод, эрүүл мэндийн чиглэлийн судалгаа шинжилгээнүүдийг танилцуулах, боловсрол дээшлүүлэх хөтөлбөрт 493 эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулсан байна.