by

Монос Фарм Трейд ХХК Шилдэг татвар төлөгч компаниар дахин тодорлоо

5 сар 21, 2019


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын засгийн газраас жил бүр хамтран зохион байгуулдаг топ 100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээ 2019 оны 05 сарын 17 ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө. Улс орны нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд олгодог энэ шагнал нь тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэл, жилийн нийт орлого, ашиг гэсэн үзүүлэлтүүдэд тулгуурлан байр эзлүүлдэг бөгөөд “МОНОС ФАРМ ТРЕЙД” ХХК үндэсний хэмжээний шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа.
18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл орж ажиллаж топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан байна.
Моносфарм Трейд ХХК нь компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар салбартаа тэргүүлэгч бөгөөд улс орон даяар эмнэлэг, эмийн сангийн нийт 2000 гаруй харилцагч байгууллага болон ард иргэддээ дэлхийн шилдэг эмийн үйлдвэрийн чанартай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй нийлүүлэн ажиллаж байна.
2018 онд олон улсын GMP стандарт хангасан эмийн логистик үйлчилгээ бүхий 5 давхар агуулах, оффисын байр ашиглалтанд оруулсан бөгөөд Ховд, Өмнөговь, Дорнод зэрэг аймгуудад жишиг эмийн сангийн өөртөө үйлчлэх салбаруудыг нээн орон нутгийн иргэдэд ойртсон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, мөн түүнчлэн тогтвортой ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилготой амжилттай ажилласан байна.
Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, хэрэглэгч та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд бид энэхүү итгэл сэтгэлийг алдахгүй улам бүр хичээн ажиллаж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад түүчээлсэн хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье…