by

Монос Трейд ХХК нь ОХУ-н “Канонфарма продакшн” компанитай хамтран ажиллахаар боллоо

4 сар 18, 2019


Монос Трейд ХХК нь ОХУ-н “Канонфарма продакшн” компанитай хамтран Тархины судасны архаг хямралд хэрэглэх ВИНПОТРОПИЛ ® оригинал эмийг МУ-н эмийн зах зээлд анхдагчаар нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг 2019/04/02-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Төрийн шагналт, Эмзүйн ухааны доктор профессор, Академич Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар оролцож нээлтийн үг хэллээ. Тус арга хэмжээнд Клиникийн профессор ШУГТЭ-н харвалтын тасгын эрхлэгч Ж.Ариунаа болон ОХУ-с хүрэлцэн ирсэн профессор Дадашева М.Н. нар 2,3-р шатлалын мэдрэлийн болон ӨЭМТ-н нийт 200 гаруй эмч нар “Тархины архаг цус хомсдолын өвчлөл, орчин үеийн эмэн эмчилгээ” сэдэвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө.