by

Дэлхийн Хүүхдийн өдөрт нэгдлээ.

11 сар 22, 2019


НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсны дагуу, НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалснаар 2017 оноос эхлэн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон 130 гаруй орон тэмдэглэн эхэлжээ.

Монос Группийн харьяа компаниуд НҮБ-ын Хүүхдийн Сангийн уриалгыг дэмжиж өөрийн цахим сүлжээний сувгуудаар олон тооны мэдээлэл бэлтгэн түгээж олон нийтэд хүүхдийн төлөө ажил үйлст хувь нэмрээ орууллаа.

Дашрамд дурдахад Монос Групп нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн хүрээнд хүүхдэд ээлтэй, хүүхдийн эрүүл  аюулгүй өсөж хөгжих асуудлыг илүүтэйгээр анхаарч ажиллаж байна.

 

Бид бүхний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрхийг хамгаалъя.