by

МОНОС ГРУПП АХМАДЫН БАЯР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

10 сар 3, 2019


Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ. Өдгөө Монгол улс Ахмадын баярыг 27 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.  “Монос Групп”-ийн хөгжил дэвшил,  амжилт, бүтээлтэй ажил үйлсээрээ холбогдсон ахмад настнуудаа Монос Группийн удирдлагууд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээнд Монос Группийн 100 гаруй ахмад настан оролцож Монос хэмээх их айл хэрхэн бүрэлдэн бий болсон тухай түүхэн замналаа дурсан ярилцаж өнгөрүүллээ.

2019.10.02