by

МОНГОЛ ҮЙЛДВЭР ДЭЛХИЙН БАЙГУУЛЛАГААС БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА

11 сар 12, 2019


Монгол улсад Эм үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд гаргахаар ажиллаж буй Монос Фарм ХХК-ийн хамт олон 30 жилийн ойн босгон дээр Чанарын Менежментийн Тогтолцооны ISO9001:2015 стандартуудын хэрэгжилтийг Олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулах төслийг эхлүүлсэн билээ.
Төслийн хүрээнд Дэлхийд нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллага болох PECB (Professional Evaluation Certification Board)-ийн мэргэжилтэн үнэлгээг хийж, Монос Фарм ХХК-ийн үйл ажиллагааг ISO 9001:2015 бүрэн хангасан болохыг баталгаажуулж гэрчилгээг гардууллаа.
Канад улсад төвтэй PECB (Professional Evaluation Certification Board) байгууллага нь ISO стандартуудыг байгууллагад хэрэгжүүлэх болон энэ талын сургалт, аудитыг явуулах олон улсын мэргэжилтнүүдийг (expert) үнэлж, шаардлага хангасан мэргэжилтэнд мэргэжлийн баталгаажуулалт (certification) хийдэг, олгодог бөгөөд дэлхийн 150-аад оронд үйлчилгээ үзүүлээд байна.
Олон улсын Чанарын Удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, чанарын баталгаатай эм үйлдвэрлэхэд чиглэсэн байгууллагын бүх үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй байлгаж, тасралтгүй сайжруулан ажиллах нөхцөл нь бүрддэг төдийгүй Дэлхийд нэр хүндтэй PECB байгууллагаас гэрчилгээжсэн нь Монос Эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн олон улсад экспортлоход чухал түлхэц болох юм.
Монос Фарм ХХК-ийн хамт олон маань орчин үеийн дэвшилтэд технологи дээр тулгуурлан цоо шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч түмэндээ хүргэж байгааг дуулгахад таатай байна.