by

БИЕИЙН ШИНГЭН САВАН & БИЕИЙН ЛОСЬОН

11 сар 25, 2019


ЗӨГИЙН БАЛ ОВЬЁОСТОЙ БИЕ АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН  /ХУУРАЙ БОЛОН ХЭТ ХУУРАЙ АРЬСАНД/

Овъёос, зөгийн бал нь хуурай болон хэт хуурай арьсны өөрийн чийгших чадварыг алдагдуулахгүй хамгаалах, арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх, нарны хорт туяа болон химийн хорт туяанаас хамгаалах үйлчилгээтэй. Зөгийн балны тааламжит үнэр нь байгалийн зөөлөн, таатай мэдрэмж төрүүлнэ.

Биеийн шингэн саван нь арьсыг зөөлнөөр гуужуулж гүн цэвэрлэж угаасны дараа арьсыг өнгөлөг, торгомсог болгоно.

Биеийн лосьон нь арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжүүлж, арьсыг булбарай зөөлөн, чийглэг болгох үйлчилгээтэй.

 

 

ГҮҮНИЙ СААМ ЛАВАНДЕРТАЙ БИЕ АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН /ХУУРАЙ БОЛОН ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ АРЬСАНД /

Найрлагандаа олон төрлийн ургамлын ханд, байгалийн тос, лаванда цэцгийн тансаг үнэрт эфирийн тос, гүүний саамны уураг агуулсан учир альфа гидрокси хүчил, витамин А, В2, В5, С, Е баялаг бөгөөд шинэ эд эсийн нөхөн төлжилтийг дэмжин коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлж арьсны гүн дэх хорыг тайлах, арьсыг уургаар тэтгэж чийгшүүлэх, арьсыг эрүүл, залуу болгох онцгой үйлчилгээтэй. Лаванда цэцгийн анхилуун үнэр нь сэтгэл санааг тайвшруулж, биеийн алжаал ядаргаа тайлж, нойр дэмжинэ.

Биеийн шингэн саван нь арьсыг гүн цэвэрлэж өнгөлөг толигор болгохын зэрэгцээ нөхөн төлжилтийг дэмжинэ

Биеийн лосьон нь арьсыг уургаар тэтгэж, гүн тэжээл өгч, чийглэг, зөөлөн, торгомсог болгоно.

 

ЦАЙНЫ МОД ГААТАЙ БИЕ АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН /ЭНГИЙН БОЛОН ХУУРАЙ АРЬСАНД/

Цайны мод, гааны эфирийн тос, витамин Е, органик нэгдлүүд агуулсан учир бүх төрлийн арьсны байгалийн тос, чийгийн тэнцвэрийг хадгална. Мөн цусны эргэлтийг  сайжруулан эрч хүчийг сэргээж, биеийн халдвар эсэргүүцэгч чадварыг нэмэгдүүлэн арьсны бүх төрлийн халдвар, бактери, мөөгөцрөөс сэргийлж, ачааллаж ядарсан булчинг суллаж амраах, дархлаа дэмжих, сэргээх, эрч хүч нэмэгдүүлэх онцгой үйлчилгээтэй. Сэнгэнэсэн үнэр нь биеийн энергийн түвшинг нэмэгдүүлж, сэтгэл санааг сэргээнэ.

Биеийн шингэн саван нь биеийн арьсыг зөөлнөөр чийгшүүлэн, эмзэгшил хуурайшлыг намдаан тайвшируулах үйлчилгээтэй.

Биеийн лосьон нь арьсыг гүн чийгшүүлэх, сэргээх, чийрэгжүүлэх үйлчилгээтэй.

Хадгалах нөхцөл: +5-аас +180С хүртлэх температурт нарны гэрлийн шууд тусгалаас хол, ус чийгнээс хамгаалсан газар хадгална.