by

АНУ-ын элчин сайдын яамны Англи хэлний Fulbright ETA хөтөлбөрт ЭЗШУИС шалгарлаа.

4 сар 18, 2019


АНУ-ын элчин сайдын яамны Англи хэлний Fulbright ETA хөтөлбөрт ЭЗШУИС шалгарч 2019-2020 оны хичээлийн жилд АНУ-аас сайн дурын англи хэлний багш бүтэн цагаар манай сургуульд ажиллахаар боллоо. Сайн дурын багш нь 7 хоногт 20 цагийг хичээл заахад, 10 хүртэл цагийг сургалтын хөтөлбөр боловсруулах, сайжруулахад, 8 хүртэл цагийг Ярианы клуб хичээллүүлэхэд тус тус зарцуулах ба оюутан суралцагчид болон багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлт гаргахад идэвх зүтгэл гарган ажилласан Англи хэлний багш М.Хишигтогтохдоо маш их баярлалаа.

Цаашид хөтөлбөрийн ерөнхий асуудлыг доктор Э.Сэлэнгэ, хөтөлбөрийн ментороор Доктор Д.Бадрал, хамтран ажиллах багш нараар Англи хэлний багш М.Хишигтогтох, Г.Гийх-Оргил, М.Ууганжаргал нар ажиллах болно.