monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Импортын эм бэлдмэл

Полисан




ОХУ-ын Шинжлэх ухаан технологи- эм үйлдвэрлэлийн ПОЛИСАН фирма Санкт-Петербург хотод байрладаг бөгөөд энэ фирмийг 1992 онд анагаах биологийн хэсэг эрдэмтэд байгуулжээ. Одоо ПОЛИСАН фирма эмийн үйлдвэрлэлээрээ ОХУ-д дээгүүр байр эзэлдэг бөгөөд эмчилгээний өндөр үр дүнтэй, өндөр чанартай оргиналь, бэлдмэлийн үйлдвэрлэгч гэдгээрээ бусад компаниудаас ялгардаг.
ШУТЭҮ-ийн ПОЛИСАН фирмийн үйл ажиллагааны гол зарчим нь оргиналь, гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн сайтай эмийн бэлдмэлүүдийг шинээр үйлдвэрлэн гаргах байдаг.
Үйлдвэрлэн гаргасан бэлдмэлийн үйлдэл, үр нөлөөг сайжруулах зорилгоор  эрдэм шинжилгээний  судалгааг байнга явуулж байдаг. ПОЛИСАН фирм эмийн үйлдвэрлэлийг GMP, GLP -н стандартын дагуу явуулж бүтээгдэхүүнээ сайжруулах талаар байнга ажиллаж байна. ПОЛИСАНд 750 гаруй ажилтантай бөгөөд тэдний дотор шинжлэх ухааны доктор 15 гаруй, доктор 30 гаруй, 2 академич, ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн 2 ажилладаг.

Судалгаа шинжилгээг  ОХУ-ын анагаах ухааны их дээд сургуулиуд болон судалгааны төвүүдэд явуулдаг.
ПОЛИСАНы эмүүдийг дархлааг зохицуулах, хордлого тайлах болон бусад эмчилгээнд дэвшил авчирсан бэлдмэлүүд гэж үзэж болно.

Cycloferon - дархлаа сайжруулах бүлгийн бэлдмэл бөгөөд фирмийн бренд бүтээгдэхүүн. Cycloferon- вирүсийн эсрэг үйлдэлтэй, дархлаа сайжруулах болон зохицуулах үйлдэлтэй, 3хэлбэрээр: тарилгын уусмал, шахмал ба линемент байдлаар үйлдвэрлэсэн байдаг.Циклофеон вирүст хепатит ба ХДХВ-ийн халдварын үед эмчилгээний үр дүн сайтай. Нилээд хэдэн жилийн туршид ОХУ-ын анагаах томоохон төвүүдэд ХДХВ-ийн халдварын үед циклофероны эмчилгээний үр дүнгийн томоохон судалгааг явууллаа.

Reamberin Хувьны хүчлийг агуулсан  дуслын шинэ шингэн бөгөөд хордлого тайлах болон антигипоксант үйлдэлтэй бэлдмэл. Реамбериныг токсикологийн практикт, яаралтай тусламжийн үед түлэнхийн өвчний үед болон мэс заслын эмгэгүүд тэр дундаа идээт хүндрэлүүд, вирүст хепатит, уушигны үрэвсэл ба мэдрэлийн халдваруудын эмчилгээнд үед хэрэглэхийг зөвлөдөг. 
2004 онд ПОЛИСАН фирм тархины цусан хангамжийн дутагдал, энцефалопати, шокийг эмчлэхэд зориулан шинэ бэлдмэл- Цитофлавиныг үйлдвэрлэсэн.
Нийтдээ 10 гаруй бэлдмэл дээр судалгааны янз бүрийн шатанд ПОЛИСАНы эрдэмтэд ажиллаж байна.
Фирмийн мэргэжилтнүүд оргиналь, үйлдэл сайтай Циклофщрон бэлдмэлийг боловсруулж үйлдвэрлэсний төлөө 2004 онд ОХУ-ын засгийн газрын шагналыг хүртсэн.
2006 онд ОХУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хөгжлийн яамнаас Циклофероныг  В, С хепатит, ХДХВ-ийн халдвар болон томуугийн эмчилгээний стандартанд оруулж эмчилгээнд хэрэглүүлж байна.
2007 онд Циклоферон- Монгол улсад" шилдэг импортын бүтээгдэхүүн өргөмжлөл" хүртсэн.
2007 онд ПОЛИСАН фирм  анагаахын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн эмийн бэлдмэлийг үйлдвэрлэсний төлөө “Profession is the life” олон улсын шагнал хүртсэн.
2008 онд Санкт- Петербург хотын захиргааны шагналыг ПОЛИСАН фирмд хүртээсэн.
2009 онд ПОЛИСАН фирм Монголын Эмийн холбооны гишүүнээр элссэн.


Бүтээгдэхүүний нэр Олон улсын нэршил Тун хэмжээ Эмийн хэлбэр Тайлбар
Реамбрин
N-метилглюкамин сукцинат + натри, кали, магнийн хлорид
1.5%- 400мл
судсаар сэлбэх шингэн
Сийвэн орлох хордлого тайлах бэлдмэл
Циклоферон
Акредон цууны хүчил + Н метилглюкамин
150мг, 12.5%-2мл
шахмал, тарилгын уусмал
Вирусын эсрэг бэлдмэл
Цитофлавин 10мл №6

10мл
тарилгын шингэн
Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл
 

Developed by: miniCMS™ v2