Калифорнид төвтэй Валеант фармасьютикалс олон улсын компани нь 2008 оноос старатегээ өөрчлөн мэдрэлийн болон арьсны өвчний эм бэлдмэлүүд дээр онцгой анхаарлаа хандуулан ажиллах болсон. Мөн онд Меда компанитай хамтран зах зээлээ Канад, Мексик болон Автралид өргөжүүлэх зорилт тавьсан.
Өнгөрсөн онд Австралийн ДермаТек, Доу Фармасьютикал Сайнсэс зэрэг арьсны өвчлөлийн эмүүд үйлдвэрлэгчдийг бүрэлдэхүүндээ нэгтгэн авчээ.
Канад, Бразил, Польш, Щвейцар болон Мексикт брэнд генерик эмүүдээ үйлдвэрлэж голчлон Хойд Америк, Төв Европ, Мексик, Бразил, Австрали зэрэг улсуудад гаргадаг. Жилийн борлуулалт 2007 онд 872,2 сая ам.долларт хүрсэн.
Одоогийн байдлаар Retigabine – саа өвчний /epileptic seizures/ эмийн III шатны клиник туршилт, Taribavirin – гепатит С –ийн эмийн II шатны клиник туршилт, мөн батга, мөөгөнцөр зэрэг арьсны төрөл бүрийн өвчний эм бүтээх шатандаа явж байна.
Монгол улсад уг компанийн Солкосерил, Солковагин, Солкодерм зэрэг эмүүд бүртгэгдсэн. Щвейцар улсад үйлдвэрлэгддэг уг эмүүд чанар, эмчилгээний өндөр үр дүн, хэрэглэхэд зохимжтой хэлбэр зэргээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж байдаг юм. Солко Триковак хэмээх БЗХӨ-ий вакцин улсын бүртгэлд бүртгүүлж нийлүүлэхээр төлөвлөж байна.