Полфа Варшав СА компанийн түүх 1824 оноос эхтэй. 1990 онд бүрэн шинэчлэл хийгдэж автоматчлагдсан ба 2003 оноос Төрийн сангийн өмчид шилжсэн. 180 нэр төрлийн эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг бөгөөд нүдний эм, хамрын дусал болон тариа бэлдмэлийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг.
Бүтээгдэхүүнийг ангилж үзвэл амьсгалын замын 19,4%, төв мэдрэлийн тогтолцооны 17,6%, хоол боловсруулах зам бодисын солилцооны 15,5%, зүрх судасны 12,9%, цус төлжүүлэх эрхтний 21,4% эзэлж байна.