Алкон – Щвейцар /Alcon Laboratories- Switzerland/
Алкон компанийн уриа бол дэлхий дахины хүн амыг эрүүл нүдээр орчлон ертөнцийг харж байхад туслах ба өдөр тутмын үйл ажиллагаа нь хараагүй болох явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх явдал байдаг. Энэ зорилгоор өндөр чанар бүхий нүдний төрөл бүрийн өвчний эмчилгээ, мөн нүд арчилгааны бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг юм.
АНУ-д шалгаруулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийн тоонд сүүлийн 12 жил багтаж яваа бөгөөд тухайн чиглэлээр хамгийн найдвартай, олны хүндэтгэл хүлээсэн байгууллага болж чадсан юм.
Анх 1945 онд эм зүйч Robert Alexander ба William Conner нар компаниа байгуулж өөрсдийн нэрний эхний үеэр Алкон хэмээн нэрлэсэн гэдэг. Өнөөдөр компанийн гол хэсгийг (75%) Щвейцарийн Nestlй S.A. эзэмшдэг бөгөөд дэлхийн 75 улсад өөрийн офистой, тэдгээрийн 15000 гаруй ажиллагсад нь бүтээгдэхүүн бүтээн боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр ажиллаж байдаг юм. Дэлхийн 180 гаруй улсад бүтээгэдхүүнээ нийлүүлдэг.
Нүдний мэс заслын бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлдэг ба нүдэн дотор суулгадаг AcrySof линзийг нь нүдний болор цайх өвчтэй нийт хүмүүсийн 60 хувь хэрэглэсэн.
Мөн нүдний эмийн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч байр суурий хадгалсаар нүдний даралт, харшил ба халдварын эсрэг эм үйлдвэрлэхийн зэрэгцээ харьцангуй бага судлагдсан macular degeneration, diabetic retinopathy болон хараанд аюултай бусад өвчнүүдэд хэрэглэх эмийг бүтээхэд анхаарлаа хандуулж байна. Нүдний дотоод даралт буулгах Travatan уусмал нь харалган болох өвчний гол шалтгаан болсоор байгаа нүдний даралт өвчний эмчилгээг өөрчилж байгаа юм.
Үйл ажиллагааны нөгөө нэг том чиглэл болох нүд арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Эдгээрт нүдний линзний хадгалах шингэн, хуурай нүдний төрөл бүрийн хиймэл нулимс, настай хүмүүст зориулсан нүдний нэмэлт бүтээгдэхүүнүүд ордог.