monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Импортын эм бэлдмэл

Баейр Шеринг Фарма




Баейр Шеринг Фарма – Герман . Bayer Schering Pharma - Germany

Байер компани нь анх 1863 онд Бармене хотод үүсэн байгуулагджээ.  1851 онд Германы Берлин хотноо Эрнест Шеринг “Ногоон эмийн сан” гэх нэртэйгээр анхны жижиг эмийн сан нээн ажиллуулснаар Шеринг компанийy суурь тавигдсан.
Дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг ХБНГУ-ын Байер  болон Шеринг компани нь 2006 оны 12 сарын 29-нд албан ёсоор нэгдэн Байер Шеринг Фарм компани болон өргөжсөн.
Байер Шерингийн зорилго нь зах зээл дээр мэргэжсэн салбар болгонд тэргүүлэх байр суурь эзлэх. Хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд эмчилгээний зориулттай шинэ эм бэлдмэлийг зохион бүтээхэд компани бүхий л мэдлэг боломжоо дайчилж ажилладаг.
Байер Шеринг компани өндөр зорилтыг тавьж байгаа: зорилго – хүч чадалтай тэргүүний компани байх, дэлхийн тэргүүний 10 эмийн компанийн магнайд явах ба биологи, эрүүл мэнд, эм үйлдвэрлэрээ, хүчтэй байр суурь байхыг эрмэлздэг. Энэ зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд стратегийн ач холбогдолтой дараах чиглэлээр дагнаж үйлдвэрлэл эрхэлж байна. Үүнд:
•    Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн бэлдмэл
•    Хавдрын эсрэг бэлдмэл
•    Ерөнхий эмчилгээний бэлдмэл
•    Зүрх судасны өвчлөлийг эмчлэх бэлдмэл
•    Тусгай эмчилгээнд хэрэглэгдэх бэлдмэл
•    Оношлогооны тодосгогч бодис
Байер Шеринг Фарма компани нь дэлхийн эмийн зах зээлд эм эмийн бүтээгдэхүүнээрээ тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн 160 гаруй улс орнуудад өөрийн охин компаниа ажиллуулдаг.
Байер Шеринг Фарма
•    Байер Шеринг Фарма компаний 1897 онд бүтээгдсэн Аспирин Кардио бэлдмэлийн идэвхитэй бодис болох ацетилсалицилын хүчилийг гарган авснаар Дэлхийг цочроосон нээлт болсон
•    1923 оноос бэлгийн даавар болон хорт хавдрын эсрэг  бэлдмэлүүдийн судалгааны ажил болон анхны үйлдвэрлэл эхэлсэн.  Дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэх байр сууриа эзэлж чадсан бэлгийн даавар  Диане 35, Триквилар, Климонорм, Провирон гэх бүтээгдэхүүнүүд Монгол улсын зах зээлд нэвтрэн орж мөн тэргүүлэх барь сууриа эзлэх болсон. Ярина бэлдмэл нь онцгой үйлчлэгч бодис дроспириноныг агуулснаар Дэлхийн эмэгтэйчүүдийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүний  нэг болсон. Мөн тус компаний олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд гарсан Бонефос бэлдмэл нь Монголын зах зээлд байр сууриа олж авч чадсан.
•    Монголын зах зээлд анх удаа Байер Шеринг Фарм компаний рентген тодосгогч бодисууд болох Урографин, Ультравист, Магневист нь эмнэлэгийн практикт өргөнөөр хэрэглэгдэж байна
•    Мөн батганы эсрэг Скинорен болон  арьсны бүх төрлийн харшлын эсрэг бэлдмэл болох Адвантан бүтээгдэхүүнүүд өргөнөөр хэрэглэгдэнэ.
•    Монгол Улсын эмийн бүртгэлд шинэ, ирэлт хэрэгцээ болон эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн бүтээгдэхүүн бүртэгдсэн.  Үүнд: Аспирин Кардио – тусгай бүрхүүлтэй учир ходоодыг цочроохгүй, Левитра – орчин үеийн эр хүний сонгох бэлдмэл, Авелокс – бүх төрлийн нянгийн эсрэг үйлдэлтэй, Нимотоп – сонгомолоор тархины судас тэлэгч бэлдмэлүүд нь Дэлхий эмийн зах зээлийн тэргүүлэх байр сууриа эзэлж. Одоо Монгол улсдаа хүний амьдралыг дээшлүүлэгч бэлдмэл болон эм эмнэлэгийн практикт өргөнөөр хэрэглэгдэх болно.

•    1888 онд халуун бууруулах  Феноцитин бэлдмэлийг үлдвэрлэж гаргасан
•    1897 онд анхны  ацетилсалицил хүчлийн цэвэр болон тогтвортой хэлбэрийг гарган авснаар, 1899 онд дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлсэн
•    1901 онд анхны эрдэм шинжилгээний ажил болон судалгаа явагдаж, улмаар синтетик комфор үйлдвэрлэгдэн гарсан.
•    1923 оноос анхны бэлгийн дааврын болон хорт хавдрын бэлдмэлүүдийг гарган авах судалгаанууд явагдаж эхэлсэн
•    1928 онд Прогинон -  цэвэршилтийн эсрэг анхны дааврын бэлдмэл үйлдвэрлэн гаргасан
•    1929 онд анхны йод агуулсан тодосгогч бэлдмэл болох Уроселектан үйлдвэрлэгдэж гарсан
•    1953 онд оношлогооны тодосгосч бэлдмэл Урографин үйлдвэрлэгдэж гарсан
•    1961 онд Европд анхны жирэмслэлтээс хамгаалах Ановлар бэлдмэл үйлдвэрлэгдэж гарсан
•    1985 онд ионжуулаагүй рентген тодруулагч бодис Ультравист үйлдвэрлэгдэж гарсан
•    1990 онд анхны чихрийн шижин өвчинийг эмчлэх Глюкобай бэлдмэл үйлдвэрлэгдэж гарсан
•    1978 онд ципротерон ацетат үйлчлэгч бодистой Диане 35 жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл үйлдвэрлэгдэж гарсан
•    1979 онд бага тунтай гурвалсан үе шаттай Триквилар жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл үйлдвэрлэгдэж гарсан
•    1987 онд Дэлхийд анх удаа магнитно-резонансон эмчилгээнд хэрэглэгдэх тодосгогч бэлдмэл Магневист үйлдвэрлэгдэнэ гарч, Герман, Америк болон Японы эмийн зах зээлд нэвтрэн орсон.


Бүтээгдэхүүний нэр Олон улсын нэршил Тун хэмжээ Эмийн хэлбэр Тайлбар
Адвантан
Метилпреднизолон
0.1%-15гр
мазь, крем
Арьсны үрэвсэлт өвчин, харшлын өвчний үед хэрэглэх бэлдмэл
Авелокс
Моксифлоксацин
400мг-250мл, 400мг
тарилгын уусмал, бүрхүүлтэй шахмал
Фторхинолины бүлгийн антибиотик
Аспирин кардио
Ацетилсалицилын хүчил
100мг, 300мг
Бүрхүүлтэй шахмал
Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл
Бонефос
Kлодроны хүчлийн натрийн давс
400мг,  800мг
шахмал, капсул
Ясанд үсэрхийлсэн хорт хавдрын эсрэг бэлдмэл
Бонефос
Kлодроны хүчлийн натрийн давс
60мг №5
тарилгын уусмал
Ясанд үсэрхийлсэн хорт хавдрын эсрэг бэлдмэл
Диане-35
Этинилэстрадиол ципротероны ацетат
0,035мг + 2мг
шахмал
Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Климонорм
Эстрадиол 17валериат + Ципротерон
2мг+1мг
шахмал
Эмэлтэйчүүдийн цэвэршилтийн үеийн хямралаас урьдчилан сэргийлэх эмчлэх бэлдмэл
Левитра
Варденафил
5/10/20мг
Бүрхүүлтэй шахмал Эр бэлэг эрхтэний хөвчрөлийн үйл ажиллагаа алдагдсан үед хэрэглэнэ
Магневист
Гадопентетийн хүчил
15мл №10
тарилгын уусмал Оношлогооны рентген тодотгох бодис
Мирена

№1
ерөндөг
Жирэмсэлтээс хамгаалах ерөндөг
Нимотоп
Нимодипин
10мг-50мл
Судсаар сэлбэх шингэн
Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл
Нимотоп
Нимодипин 30мг
Бүрхүүлтэй шахмал
Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл
Нео-Пенотран лаа
Метронидазол Миконазол  №14  үтрээний лаа  Трихомоноз, лейшманиоз, амебиоз бусад эгэл биетнүүдийн халдварыг эмчлэх бэлдмэл
Проверон
Местеролон  25мг №20  шахмал Эр бэлгийн дааврын төст бэлдмэл
Рекофол
Пропофол  10мг/1мл-20мл №5 эмульс
 
Скинорен
Азелийн хүчил Бензоины хүчил  15%-30гр, 5гр тосон түрхлэг
Ариутгал халдваргүйжүүлэх бэлдмэл
Триквилар
Этинилэстрадиол левоноргестрел  40 гамма гр + 75 гамма гр драже
Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Ультравист
Йопромид 240-20мл, 300-100мл 
тарилгын уусмал
Оношлогооны рентген тодотгох бодис
Ультрапрокт лаа
Цинхокаин + Флюкортолон-21  15гр, №10 мазь, шулуун гэдэсний лаа
 Шамбарам эмчлэх нийлмэл найрлагатай бэлдмэл
Урографин
Натрийн амидотризоат 76%-20мл №10
 тарилгын уусмал  Оношлогооны рентген тодотгох бодис
Ярина №22
Дроспиренон + Этинилэстрадиол  3мг + 30мкг шахмал
Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
 

Developed by: miniCMS™ v2