monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Импортын эм бэлдмэл

Новартис Консьюмер Хелс



Дэлхийн эмийн тэргүүлэх компаниудын нэг Швейцарын Новартис компани нь анх 1758 онд өөрийн үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьсан бөгөөд Сандоз болон Сиба-Гейги хэмээх хоёр эмийн компанийн нэгдлийн дүнд Новартис групп болон өргөжсөн. Эдүгээ 200 жилийн түүхтэй Новартис компани нь хүн төрөлхтнийг өвчин зовиураас урьдчилан сэргийлэх, эмчлэх, тэдгээрийн өвчин шаналлыг багасгах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор шинэ эм бэлдмэл бий болгох, хөгжүүлэх, түүнийгээ зах зээлд амжилттай нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллаж байна.
Новартис группын бүрэлдэхүүнд Новартис Фарма, Сандоз, Новартис Консьюмер Хелс гэх томоохон компаниуд багтдаг ба Новартис Консьюмер Хелс компани нь ОТС буюу жоргүй эм бэлдмэл үйлдвэрлэдэгээрээ онцлог юм.
Новартис компани нь дэлхийн 140 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 100000 гаруй ажилтан ажиллагсадтай ба өөрийн сая сая хэрэглэгчдэд өндөр чанартай, аюулгүй эм бэлдмэл санал болгодог.

Бүтээгдэхүүний нэр Олон улсын нэршил Тун хэмжээ Эмийн хэлбэр Тайлбар
Новартис-Консьюмер Хейлт -Швейцарь /Novartis Consumer Health -Switzerland/



Вольтарен
Диклофенак натри 20гр, 50гр эмульгель Үе мөчний үрэвсэлт өвчнийг эмчлэх бэлдмэл
Длянос
Ксилометазолин гидрохлорид
0.05%, 0.1%-10мл
хамрын дусал, цацлага
Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл бүхий амьсгалын замын цочимог өвчнүүд, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хэрэглэх бэлдмэл
Ламизил
Тербинафин гидрохлорид
1%-15гр
спрей, гель, крем
Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл
Прокто-Гливенол
Трибенозид+Лидокайн г/х
30гр
крем, шулуун гэдэсний лаа
Шамбарам эмчлэх нийлмэл найрлагатай бэлдмэл
Синекод
Бутамират цитрат + Бензойны хүчил
0.5%-20мл
дусал 
Төвийн үйлдэлтэй ханиалга намдаах эм
Синекод
Бутамират цитрат + Бензойны хүчил
0.15%-200мл
сироп
Төвийн үйлдэлтэй ханиалга намдаах эм
Тавегил
Kлемастин
1мг, 1мг/2мл
шахмал, тарилгын уусмал
Харшлын эсрэг буюу Н1-гистамины рецепторыг дарангуйлдаг бүлгийн эм
Терафлю
Парацетамол + Фенирамин малеат + Фениэлфрин гидрохлорид + Аскорбины хүчил
№10
нунтаг
Халдвар харшлын гаралтай үрэвсэл, вирусийн  гаралтай амьсгалын замын цочмог үрэвсэл болох ханиад, томууны эсрэг бэлдмэл
Терафлю экстра
Парацетамол + Фенирамин малеат + Фениэлфрин гидрохлорид
№10
нунтаг
Халдвар харшлын гаралтай үрэвсэл, вирусийн  гаралтай амьсгалын замын цочмог үрэвсэл болох ханиад, томууны эсрэг бэлдмэл
 

Developed by: miniCMS™ v2