monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Импортын эм бэлдмэл

Гедеон Рихтер




Анх 1901 онд эмзүйч Рихтер Гедеон Будапешт хотноо “ШАШ” (ОРЕЛ) нэртэй эмийн сан, лабораторийг үүсгэн байгуулснаар энэ пүүсийн үндэс суурь тавигджээ. 1902 онд анхны бэлдмэл “Тоноген”-г үйлдвэрлэж 1906 онд эмийн үйлдвэрийг байгуулсан. 1907 оноос эмийн бодисыг далайцтайгаар үйлдвэрлэж амьтан болон байгалийн гаралтай мөн синтетик, хими заслын бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эхэлжээ. (лецитин, инсулин, витамин гм)  Ингээд үйл ажиллагаа өдөр тутам өргөжин тэлсээр 1992 онд хувь нийлүүлсэн компани болж  дэлхийн олон оронд өөрийн худалдааны сүлжээтэй болсноор хойд Европын маш том эм үйлдвэрлэгч компани болж орчин  үеийн дэлхийн эм үйлдвэрлэлийн зах зээлийн чиг хандлагад нийцсэн  шинэ маркетинг стратегитай ажиллаж байна. 2001 онд зуун жилийн түүхт компани болж дэлхийн 50 гаруй оронд өөрийн 30 төлөөлөгчийн газар, 5 том үйлдвэр, 14 охин компани, 700 гаруй эрдэмтэн, 5500 орчим ажилтан, эрдэм шинжилгээний том төвүүдтэйгээр үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдрийн Гедеон Рихтер Компани Унгарын Гедеон Рихтер эмийн компани нь 100 гаруй жилийн түүхтэй, өнөөдрийн байдлаар нэгэн зууны  асар туршлагатай эм үйлдвэрлэдэг компани юм. Манай компанийн хэтийн бодлого, үйл ажиллагаа амжилттай явагдаж Хойд Европыг эмээр хангаж байгаа билээ. Цаашид үйл ажиллагааны чанарыг сайжруулах, улам илүү хөгжихийн төлөө шинэ бодлого, шинэ төсөл хэрэгжүүлж байна. Одоо үед компанийн оршин тогтнохын үндэс нь санхүүгийн чадвар, мэргэжлийн  хамт олны дугнэлт, үйлдвэрийн техник, технологийн онцлог,  дэлхийн эм үйлдвэрлэгчидийн чиг хандлагатай Гедеон Рихтер компанийн удирдах зарчим, шинэ бодлог зэргээр тодорхойлогддог.
“Гедеон Рихтер”  Монголд
“Гедеон Рихтер” компанийн Монгол дахь  албан ёсны төлөөлөгчийн газрыг 2008 оны 9 сарын 1-нд албан ёсоор байгуулсан.
Манай хамт олон:
Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирлаар  АУ-ны доктор Ж.Баярмаа, эмч төлөөлөгчдийн хамтаар  үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай хаяг: Улаанбаатар хот.  Энхтайваны өргөн чөлөө. Сүхбаатар дүүрэг-1 хороо  DHL төв-302 тоот.  Утас: 70114002, 99039702, 99011255, 99058575, 99032955.                                                    
Е майл: bayarmaa@rihter.mn

Бүтээгдэхүүний нэр Олон улсын нэршил Тун хэмжээ Эмийн хэлбэр Тайлбар
Ардуан
Пипекуроны бромид
4мг/2мл №25
тарилгын уусмал
Захын үйлдэлтэй булчин сулруулах /миорелаксант/ бэлдмэл
Бутадион
Фенилбутазон
5%-20г
тосон түрхлэг
Наранд түлэгдэх, шавьжинд хазуулах , үе мөч өвдөх болон арьсны зөөлөн эдийн гэмтлийн үед түрхэх бэлдмэл
Вермокс
Мебендазол
100мг №6
шахмал
Паразит хорхойн эсрэг бэлдмэл
Верошпирон
Спиринолактон
25мг №20
шахмал
Альдостероныг хориглож шээлгэх бэлдмэл
Галоперидол
Галоперидол
1.5мг №50,  5мг/1мл №5
шахмал, тарилгын уусмал
Тайвшруулах бэлдмэл
Гидрокортизон
Гидрокортизон
125мг/5мл
суспензи
Яс үетэх, төрөл бүрийн үений үрэвсэл, шөрмөсний уутны үрэвсэлд хэрэглэх бэлдмэл
Гордокс
Апротинин
100000KIE/10мл
тарилгын уусмал
Нойр булчирхайн шүүрлийг багасгах бэлдмэл
Декарис
Левамизол
150мг, 50мг
шахмал
Паразит хорхойн эсрэг бэлдмэл
Диротон
Лизиноприл
10мг, 5мг, 20мг, 2.5мг
шахмал
Даралт бууруулах бэлдмэл /Ангиотензив системд нөлөөлөх/,зүрхний архаг дутагдал
Кавинтон
Винпоцетин
10мг/2мл №10
шахмал, тарилгын уусмал
Тархины цусан хангамжийг сайжруулах бэлдмэл
Кавинтон форте
Винпоцетин
10мг №30
шахмал
Тархины цусан хангамжийг сайжруулах бэлдмэл
Квамател
Ульфамид
  20мг №28,  20мг-5мл №5  шахмал, тарилгын уусмал Ходоодны шүүрлийг багасгах бэлдмэл
Клион-Д
 Метронидазол+Миконазол  100мг №10 үтрээний лаа
 Трихомоноз, лейшманиоз, амебиоз бусад эгэл биетнүүдийн халдварыг эмчлэх бэлдмэл
Мидокалм
Толперизон
 150мг, 50мг
шахмал
 Төвийн үйлдэлтэй булчин сулруулах бэлдмэл
Мидокалм
Толперизон
1мл №5
 тарилгын уусмал  Төвийн үйлдэлтэй булчин сулруулах бэлдмэл
Микозолон
Мазипредон+Миконазол
15гр
мазь
Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл / Арьс болон сонсголын гадна сувгийн/
Микосист 150мг №1
Флуконазол
 150мг, 50мг, 200мг-100мл шахмал, сироп
 Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл
Норколут
Норэтистерон
5мг №20
шахмал
 Гестаген дааварын бэлдмэл
Нормодипин
 Амлодипин  10мг, 5мг №30 шахмал
Даралт бууруулах бэлдмэл /III үеийн кальцийн сувагт хориг үүсгэх/
Окситоцин
 Окситоцин
1мл №5
тарилгын уусмал
Умайн булчингийн агчилтыг идэвхжүүэх бэлдмэл
Панангин
 Кали, магнийн аспарагинат 25мг, 10мл
шахмал, тарилгын уусмал
Бие махбодын хүчил суурийн байдал ба ионы тэнцвэрийг зохицуулах бэлдмэл
Постинор
Левоногестерол
0.75мг №2
шахмал
 Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Преднизолон
 Преднизолон
 5мг №100, 1мл №3 шахмал, тарилгын уусмал
 Кортикостероид бэлдмэл
Ретаболил
 Нандролон 1мл №1
тарилгын уусмал
Анабол үйлдэлтэй бэлдмэл /уураг, азотын солилцоог сайжруулна/
Ригевидон
 этинилэстрадиол +левоноргестерел №21
шахмал
 Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Стугерон
 Циннаризин 25мг №50
шахмал
 Тархины цусан хангамжийг сайжруулах бэлдмэл
Тербизил
Тербинафин
1%-15гр,   250мг №14
мазь, шахмал
Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл
Трирегол
Этинилэстрадиол , Левоногестерол
 №21 шахмал
Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Фторокорт
Триамцинолон
15гр
 мазь
 Үрэвслийн эсрэг, харшлийн эсрэг, загатнаа намдаах бэлдмэл
Эднит
Эналаприл малеат
 5мг, 10мг, 20мг шахмал
 Даралт бууруулах бэлдмэл /Ангиотензив системд нөлөөлөх/
 Тамсол
Тамсулозин гидрохлорид
 0.4мг капсул
Түрүү булчирхайн аденомын үед хэрэглэх бэлдмэл
 Анданте
Залеплон 
 5мг, 10мг
 капсул  
 Осталон Алендронатын натри
 70мг
 Бүрхүүлтэй шахмал  Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн остеопороз-д хэрэглэнэ
 

Developed by: miniCMS™ v2