monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Импортын эм бэлдмэл

Санофи-Авентис




Францийн Санофи-Авентис компани нь 100 жилээр тоологдох шинэ шинэ нээлтүүд, тэргүүлэх технологиор дүүрэн баялаг түүхтэй билээ. Плавикс, Лантус болон манай вакцинууд нь дэлхийд алдпартай, хувьсгал хийсэн бэлдмэлүүд юм.
2004 онд Санофи-Синтелабо компани Авентис компанитай нэгдэж  Санофи-Авентис групп анх үүссэн.
Санофи компани нь 1973 онд Францын Elf  Acquitaine нефтийн компанийн дэргэд байгуулагдсан бөгөөд эмийн Labaz группийг худалдан авсан.
Санофи компани нь Олон улсын компаниудыг нэгтгэснээр улам хөгжсөн бөгөөд өөрийн үндсэн эмийг гаргаж эхэлсний анхных нь бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл Ticlid байсан. 1994 онд Америкийн Sterling Winthrop компанийг нэгтгэснээр Санофи Америкйин зах зээлд нэвтэрсэн.
Шинэчлэл бол компанийн анхаарлын төвд үргэлж байсан бөгөөд Галенийн шагналаар 2  удаа шагнагдсан: 1986 онд гепарин үйлдвэрлэсний төлөө, 1987 онд Ticlid  эмийг нээсний төлөө шагнагдсан.

1999 онд францын Rhone Poulenc болон Hoechst Marion Roussel 2  компани нэгдэж Авентис компани үүссэн.
Rhone Poulenc компани нь 1928 онд байгуулагдсан бөгөөд гол чиглэл нь химийн болон эмийн үйлдвэрлэл байсан. 1990 ээд онд Америкийн Rorer-ийг, вакцин үйлдвэрлэлийн Pasteur Merieux Connaught-ийг, Английн эмийн компани Fisons-ийг тус тус нэгтгэсэнээр дэлхийн эмийн зах зээл дээр гол тоглогч болсон.

Өнөөдөр Санофи-Авентис групп нь дэлхийд III, европт I байранд ордог томоохон эмийн компаниудын нэг юм.  Санофи-Авентис компани нь эмчилгээний  үндсэн 7 салбарт эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэх байр эзэлж байна. Үүнд: Зүрх-судас, Тромбоз, Хавдар судлал, Бодисын солилцооны өвчин, Төв мэдрэлийн систем, Дотрын өвчин судлал, Вакцин.

Дэлхийн 5 тивийн 100 гаруй оронд байх төлөөлөлөгчийн газар болон салбар үйлдвэрт  олон үндэстний, өөр өөр соёлтой  100 000 гаруй ажилтан ажиллаж байна.

2008 оны нийт борлуулалт  27 568 тэрбум евро байсан бөгөөд жил бүр 4 тэрбум гаруй еврог судалгаа шинжилгээний ажилд зарцуулдаг. Санофи-Авентис компанийн судалгаа шинжилгээний байгууллага нь дэлхийд тэргүүлдэг бөгөөд 11 000 эрдэмтэд ажиллаж эмчилгээний  өндөр идэвхитэй, шинэлэг эм бэлдмэлийг  гаргаж байна.

Санофи-Авентис компанийн үнэт зүйлс: Performance-гүйцэтгэл, Audacity-авхаалж самбаа, Courage-эр зориг, Creativity-ур чадвар, Solidarity-нэгдмэл байдал, бие биенээ хүндэтгэх, бусдын соёлыг хүндэтгэх.

Санофи-Авентис компани нь өдөр бүр нийт албан хаагчдынхаа үйл ажиллагаа,  санал санаачлагаар  дамжуулан хамгийн чухал нэг л зүйлийн төлөө ажилладаг.                   
Энэ нь: ЭРҮҮЛ МЭНД

1998 оноос эхлэн МОНОС ФАРМ ТРЕЙД ХХК нь Санофи-Авентис компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд нийт 18 нэр төрлийн эм бэлдмэлийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Бүтээгдэхүүний нэр Олон улсын нэршил Тун хэмжээ Эмийн хэлбэр Тайлбар
Гипотиазид
Гидрохлортиазид
25мг №20
шахмал
Шээлгэх бэлдмэл
Депакин сироп
Натрийн валпроат Валпроны хүчил
150мл
сироп
Эпилепси эсрэг бэлдмэл
Депакин хроно
Натрийн валпроат Валпроны хүчил
300мг №100
шахмал
Эпилепси эсрэг бэлдмэл
Депакин хроно
Натрийн валпроат Валпроны хүчил
500мг №30
Бүрхүүлтэй шахмал
Эпилепси эсрэг бэлдмэл
Кордарон
Амиокордин
200мг, 150мг/3мл
шахмал, тарилгын уусмал
Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, зүрхний хэм алдалтыг засах үйлдэлтэй бэлдмэл
Либексин
Преноксдиазин
100мг №20
шахмал
Ханиалга намдаах бэлдмэл
Маалокс
Хөнгөн цагааны гидроксид Магнийн гидроксид
250мл, 800мг №20
сироп, шахмал
Ходоодны шүүсний хүчиллэгийг саармагжуулах  бэлдмэл
Магни В6
Магнийн лактат Пиридоксин
475мг №50
шахмал
Магни ионы дутагдал, витамин В6 дутагдалд хэрэглэх бэлдмэл
Ношпа
Доратаверин
40мг, 40мг/2мл
шахмал, тарилгын уусмал
Гөлгөр булчингийн агчил сулруулах бэлдмэл
Эспераль
Дисульфирам
500мг №20
шахмал
Архаг архидалтын эсрэг эмчилгээнд хэрэглэх бэлдмэл
Эссенциале-Н 300мг №31
Эссенциале фосфолипид + Тиамин + Рибофлавин мононитрат + Пиридоксин гидрохлорид
300мг + 6мг + 6мг + 6мг
шахмал, тарилгын уусмал
Элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл
Тиклид
Тиклопидин
200мг
шахмал
Цусан хангамж сайжруулах бэлдмэлүүд
 

Developed by: miniCMS™ v2