Бидний эрхэм зорилго:Ихийг хийж,
Илүүг мэдэрч,
Урт удаан амьдрах
Бидний энэхүү зорилго нь дэлхийн сая сая хүмүүст туслахын тулд шинэ эм зохион бүтээж үйлдвэрлэхэд оршино. ГлаксоСмитКляйн компани нь дэлхийн эмийн зах зээлийн 7%-ыг эзэлдэг дэлхийн лидер компаниудын нэг бөгөөд ДЭМБ –д өвчлөлийн ангиллаар эхний гуравт тооцогддог ХДХВ, сүрье, хумхааны эсрэг эм болон вакцин үйлдвэрлэдэг.
ГлаксоСмитКляйн компани эрүүл мэндийн асаргаа сувилгааны бүтээгдхүүн, вакцин болон эмийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг ба жил бүр 28.000 нэр төрлийн 4 тэрбум эм үйлдвэрлэж дэлхийн 150 гаруй оронд худалдаалагдаж байна. Вакцин, хавдрын эсрэг эмийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг
Компаний төв удирдлага нь Их Британи улсад байрладаг бөгөөд дэлхийн улс орны нийт 80%-д өөрийн салбар нэгж үйлдвэрүүдийг байршуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн 114 оронд төлөөлөгчийн газар, 78 үйлдвэр, 24 эрдэм шинжилгээний лабораторт 100.000 гаруй ажилчид ажилладаг ба түүнээс 16.000 нь эрдмийн зэрэгтэй.
Бидний тэргүүлэлийн гол хүчин зүйл нь ХАРИУЦЛАГА юм. Энэ нь нийт дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, дээшлүүлэх явдал юм. Иймээс ч хөгжиж буй орнуудын томоохон асуудал болох мянга мянган янз бүрийн өвчин шаналалтай байгаа хүмүүст зайлшгүй шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн, вакциныг хүргэж байна. Тус компаний гол үйл ажиллагаа нь шинжлэх ухааны дэвшилтүүдэд тулгуурладаг. Үүний ачаар ч эмийн зах зээлд шаардлагатай, үр дүн сайн, чанартай эмийн бүтээгдэхүүн судлах, нэвтрүүлэх томоохон арга барилтай болж байна.
ГлаксоСмитКляйн компани:• Нэг эмийг үйлдвэрлэхэд 12 жил, 500 сая фунт стерлингийг зарцуулдаг
• Секунд бүр дэлхий дээр 35 тун вакцин худалдаалагдаж байдаг
• Минут бүр дэлхий дээр ГлаксоСмитКляйн компанийн 1100 жор бичигдэж байдаг
• Цаг тутамд 500.000 фунт стерлингийг шинэ эм үйлдвэрлэхэд зарцуулдаг
• Өдөр бүр 200.000 хүн ГСК компанийн үйлдвэрлэсэн шүдний оо, сойзыг хэрэглэдэг