Kendy - Vegas
2010/02/28
Эрүүл амьдралын 100 жил - 21-р зуун
Хэрэвээ та эрүүл мэндээ хамгийн чухалд тооцдог бол …!
Витамин А 10 000 ОУН
Бетакаротин 25000 ОУН
Витамин А нь хүний биеийг чөлөөт радикалын хортой үйлчлэлээс хамгаалдаг байгалийн хүчтэй антиоксидантын нэг бөгөөд дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой амин дэм. Яс, шүдний өсөлт, хөгжилтөд гол үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ нүдний хараа, арьс, үс, салстлаг давхраанд шаардлагатай байдаг.
Хэрэглэх арга: Хоёр хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Норвеги сагамхай загасны тос
Norwegian Cod Liver Oil
А, Д амин дэмийн гол эх үүсвэр. Сагамхай загасны элэгний тосны гол онцлог нь А, Д амин дэм болон хүнсний зайлшгүй хэрэгцээтэй омега-3 ханаагүй тосны хүчлээр маш баялаг. Витамин А болон Д нь эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлөх бөгөөд бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүдний хараа, хүүхдийн өсөлт, шүд, ясны өсөж хөгжих процесст чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн арьс, хумс, үсэнд тэжээл өгдөг. Ялангуяа өвлийн улиралд нарны гэрлийн хүч суларснаас хүний биед нийлэгжих Д амин дэм багасдаг тул энэ улиралд түлхүү хэрэглэх шаардлагатай байдаг. Иймээс сагамхай загасны тосыг “нарны гэрлийн амин дэм” гэж зарим мэргэжилтнүүд нэрлэдэг. Бүх насны хүмүүс хэрэглэж болох үр дүн сайтай бүтээгдэхүүн.
Хэрэглэх заалт:
• Үе мөчний өвчин (артрит)
• Холестеролыг бууруулж судас хатуурах өвчнөөс сэргийлэх
• Ясны бүтэц, нүдний харааг сайжруулах
• Түрүү булчирхайн томролыг саатуулах
• Чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах
• Хоолны шимэгдэлт шингэц багасах, зохисгүй хооллолт, хоолны дэглэм барих зэрэгтэй холбоотой илэрч буй витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх
• Архаг өвчин болон халдварын улмаас витамины хэрэгцээ ихэссэн үед
• Ханиад томуу, ханиалгах зэрэг амьсгалын замын өвчний үед бие махбодын эсэргүүцлийг сайжруулахад хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Савлалт: 110 ширхэг зөөлөн капсул.
Витамин С 1000 мг
Витамин С 500 мг
Өндөр тунтай С амин дэм.Витамин С эд эсийг гэмтэхээс хамгаалдаг хүчтэй хоргүйжүүлэх /антиоксидант/ үйлдэлтэй чухал амин дэм бөгөөд биеийн дархлааг сайжруулна. Ялангуяа ханиад томууны үед илүү үр дүнтэй.
Хэрэглэх арга, тун:
Хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Савлалт: 110 ширхэг шахмал.
Витамин Д 1000
Ясны бүтцийг сайжруулж, кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулна.
Хэрэглэх заалт:
Витамин Д ясанд шимэгдэх кальцийн хэмжээг ихэсгэж ясны эрүүл хөгжлийг хангадаг маш чухал амин дэм юм. Мөн биеийн дархлааг сайжруулах үйлдэлтэй. Өвлийн улиралд нарны гэрлийн хүч суларснаас хүний биед нийлэгжих Д амин дэм багасдаг тул энэ улиралд түлхүү хэрэглэх шаардлагатай байдаг.
Хэрэглэх арга, тун:
Хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Савлалт: 110 ширхэг шахмал.
Витамин Е 1000 ОУН
Зүрхний эрүүл мэндийг дэмжиж дархлааг сайжрууна.
Хэрэглэх заалт:
Витамин Е (α-альфа токоферолын хүчил) нь биеийг хоргүйжүүлэхээс гадна цусны улаан бөөм болон зүрх, араг ясны булчинд тэжээл болдог чухал амин дэм юм. Мөн эсийг гэмтээдэг исэлдэх урвалаас сайн холестеролыг хамгаалж биеийн дархлааг сайжруулна.
Хэрэглэх арга, тун:
Хоногт 1 ширхэгийг хоолтой хамт хэрэглэнэ.
Савлалт: 55 ширхэг зөөлөн капсул.
Магни 250 мг
Магни – уургийн нийлэгжилт, эсийн энергид чухал шаардлагатай эрдэс
Тархины нейрон, зүрхний булчин, зүрхний булчингийн эс, араг яс, булчин, цусны улаан бөөм зэрэг биеийн маш чухал хэсгүүдийн эсийн бүтэцд магни ордог. Кальци, фосфор 2-той хамт ясны бүтэцд орсноор магни, кальцийн зөв баланс нь шүд, ясны эрүүл байх нөхцөл болдог. Зүрхний хэм алдалтын эсрэг, цусны даралт бууруулах зэрэг үйлдэл үзүүлнэ. Нас ахих тусам биед байх ёстой магнийн хэрэгцээ ихэсдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эх, тамирчдад магнийн хэрэгцээ жирийн хүний хэмжээнээс их байдаг. Түүнчлэн сэтгэл санааны тайван бус байдал нь өөрөө магнийн хэмжээг багасгадаг. Оюуны ачаалал ихтэй ажилладаг хүмүүст магнийн дутагдал нь санаа зовох, их ядрах, ой санамж муудах зэргээр илэрдэг байна. Магни олон эд эсийн бүрэлдэхүүнд ордог учраас яс, хумсны бат бөх чанар хүртэл магнигаас хамаардаг. Магни тайвшруулах үйлчилгээтэй тул гоо сайхан, хүч чадал, эрүүл мэндийн төдийгүй аз жаргалын элемент хэмээн нэрлэдэг.
Хэрэглэх арга: Хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Савлалт: 110 шахмал
Төмөр (Fe)27 мг
Төмрийн глюконат
Цусны улаан бөөмийг нийлэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч чухал эрдэс
Найрлага (1 шахмалд):
Кальци 110 мг
Төмөр 27 мг
Хэрэглэх заалт:
Төмөр нь цус төлжүүлэгч чухал эрдэс юм.
Хэрэглэх арга, тун:
Хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Анхааруулга:
Төмөр агуулсан бүтээгдэхүүний тунг хэтрүүлэх нь 6-аас доош насныханд маш хортой учир хүүхдээс хол газар тавь. Хэрэв тун хэтэрсэн бол эмчид буюу хордлого тайлах төвд хандана.
Савлалт: 110 ширхэг шахмал.
Төмөр (Fe) 65 мг
Төмрийн сульфат 325 мг
Найрлага (1 шахмалд):
Төмөр 65 мг
Хэрэглэх заалт:
Шахмал бүр 200 мг хуурай төмрийн сульфат буюу 65 мг төмөр агуулна. Төмөр нь цус төлжүүлэгч чухал эрдэс юм.
Хэрэглэх арга, тун:
Хоногт 1 ширхэгийг хоолны дараа хэрэглэнэ.
Анхааруулга:
Төмөр агуулсан бүтээгдэхүүний тунг хэтрүүлэх нь 6-аас доош насныханд маш хортой учир хүүхдээс хол газар тавь. Хэрэв тун хэтэрсэн бол эмчид буюу хордлого тайлах төвд хандана.
Савлалт: 100 ширхэг шахмал.