
ТҮҮХЭН ТОВЧООН: Зөвхөн мэргэжлийн эмч нарт зориулсан “ЭМЧ” сониныг эмч,зохиолч Ш. Ванчаарай, Төрийн соёрхолт эм зүйн ухааны доктор, професоор Л. Хүрэлбаатар, Анагаах Ухааны доктор Ш. Мухар нар 1999 онд үүсгэн байгуулснаар эдүгээ 11 дэх жилдээ хэвлэгдэн гарч байна. Хэдийгээр “ЭМЧ” сонин нь сардаа нэг дугаар гардаг боловч одоогийн байдлаар 133 дахь дугаар нь уншигчдын гар дээр очиж байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн танил сонины нэг болсон байна.
“ЭМЧ” сонин хот хөдөөгийн эмч нарт зориулж хүн амын өвчлөл, эндэгдлийн үндсэн шалтгаан болон таван бүлэг өвчний 300 гаруй сэдвээр эмч нартай санал солилцож, ажлын туршлага, ололт амжилтын талаар нийтлэн гаргалаа.
“ЭМЧ” сонин 1998 оноос эхлэн сонины нийтлэлийн бодлогоо шинэчлэж тогтмол булангууд ажиллуулах боллоо. Үүнд:
• ЭМЯ-тай шууд холбоо тогтоон эрүүл мэндийн салбарын бодлого чиглэлийг тусгасан мэдээ мэдээлэл, ярилцлага сурвалжлага
• “Эмчийн конспект” –эмч нарын мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн лекц, конспект
• Анагаахын болон эм зүйн чиглэлийн шиэнэлэг ололт амжилт, нээлтүүдийн тухай мэдээ, мэдээлэл
• “Эмчийн зөвлөгөө” –хөдөө орон нутгийн өрхийн эмч нарт зориулсан зөвлөгөө, зөвлөмжүүд
• “Манайхан” - ажил үйлсээрээ тэргүүлсэн эмнэлгийн байгууллага болон тасаг, хамт олны тухай танилцуулга
• “Дугаарын зочин” – Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадууд болон эмч, эрдэмтэн судлаачдын хөрөг хөрөг, найруулал
• Шуурхай сурвалжлага – эрүүл мэндийн салбарт болж байгаа үйл ажиллагааны тухай газар дээрээс нь хийсэн сурвалжлага
• Шинэ эмийн булан – зах зээлд шинээр гарч байгаа эм бэлдмэлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, зэрэг булангуудыг тогтмол ажилуулж байна.
“ЭМЧ” сонин нь 2010 оноос эхлэн АЗ –форматаар ,өнгөтэй шохотой цаасан дээр найман нүүр өнгөтэй гарч байгаа бөгөөд 1000 хувиар хэвлэгдэн гарч байна.