monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн




Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (БИХНБ) гэж юу вэ ?

       Ургамал амьтны гаралтай түүхий эдийн амьд чанарыг нь алдагдуулахгүйгээр биоинженерийн өндөр түвшинд цэвэршүүлэн авч хүнд дутагдаж байгаа эрдэс бодис, амин дэм, амин хүчлүүдийг нөхөх, хүнс тэжээлийн нэмэлт  болгон хэрэглэх бүтээгдэхүүнийг БИХНБ гэж ойлгож болно.

Яагаад заавал БИХНБ хэрэгтэй вэ?
Хүн эрүүл саруул, өвчин эмгэггүй, урт наслах, амьдрахыг хүсдэг .
       Оросын алдарт эрдэмтэн биологич дархлаа судлаач И.И Мечников “Хүний  150 наснаас өмнөх үхэл нь гадны нөлөөтэй зуурдийн үхэл юм” гэж бичсэн байдаг. Хүн эрүүл байна гэдэг нь бие махбодь хүрээлэн буй орчиндоо дасан зохицож чаддаг, дархлаа сайтай өөрөө нөхөн төлжиж сэргэх чадвартай байхыг хэлдэг. Шинжлэх ухаан техник эрчтэй хөгжихийн хэрээр  байгаль орчин бохирдож амьдралын хэв маяг, хоол тэжээлийн бүтэц өөрчлөгдөн, хөрс шимт бодисоор дутагдаж байна. Мөн бид амттай, гоё, тансаг гэх ойлголтыг голчлон анхаарч, буруу хооллох болсноос хүнсний зохистой бүтэц түүний зөв харьцаа алдагдаж өнгө будаг, өөх тос, нүүрс усны илүүдэл болж зайлшгүй шаардлагатай биологийн идэвхит бодисын буюу эрдэс тэжээл,амин дэм, амин хүчлийн дутагдалд орж байна. Үүнээс гарч болох хурдан үр дүнтэй арга нь БИХНБ-ээр хүнсээ баяжуулж эрүүлжих явдал юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд дүгнэлт хийсэн байна. БИХНБ нь тодорхой нэг өвчний шинж тэмдгийг дарах намдаах,зөвхөн нэг эрхтэнд үйлчлэх үр дагаврыг арилгах бус хүний биед өвчин үүссэн шалтгааны эсрэг бие мах бодийг бүхэлд нь эрүүлжүүлэхэд чиглэн өөрийнх нь бүх нөөцийг дайчилж тэнцвэрт харьцааг тогтоон улмаар өвчин эсэргүүцэх дархлааг сайжруулан энергийн түвшинд үйлчилдэг онцлогтой. БИХНБ-ийг үйлдвэрлэдэг компаниудын хэрэглэдэг түүхий эд нь байгалийн гаралтай,  эмчилгээний өндөр идэвхитэй цэвэр бүтээгдэхүүн байдаг ба онцлог давуу тал нь эмийн болон химийн бодис шиг хүний биед үзүүлэх гаж нөлөөгүй мөн БИХНБ бүр нь  цэвэрлэх,нөхөх, сэргээх гэсэн үндсэн 3 шинжийг агуулсан байдаг.

       Нэгэнд нь аль нэг шинж нь давуу байхад нөгөөд нь өөр шинж нь давуу байх зэргээрээ ялгарах ба ер нь БИХНБ-ийг хэрэглэхдээ цэвэрлэх- нөхөх – сэргээх гэсэн логик дарааллыг баримтлах нь зүйтэй байдаг.

1.    Бие мах бодийг цэвэрлэх БИХНБ нь  хордлого тайлах, хорт бодис, хүнд металын давс, цацраг хими туяа, эмийн болон химийн бодис, дутуу задарсан хоол тэжээлийн үлдэгдэл, илүүдэл өөх тосыг өөртөө шингээж гадагшлуулан хоргүйжүүлэх  үүрэгтэй.

2.    Нөхөх БИХНБ нь хүний биеийн арьс, үс, хумс, цус, дотоод шүүрэл, мах булчингийн бүтэц, үйл ажиллагаанд ордог зайлшгүй хэрэгцээт эрдэс бодис/ Са,Mg,Zn, Fe гэх мэт/, амин дэм, хүний биед үүсдэггүй заавал гаднаас нөхөх шаардлагатай амин хүчлүүд, уураг, ханаагүй өөхний хүчил зэрэг дутагдсан хэрэгцээг хангаж эсийн түвшинд эрүүлжүүлэх үүрэгтэй.

3.    Сэргээх БИХНБ нь өвчилсөн эрхтэн системийн алдагдсан үйл ажиллагааг тогтворжуулах, тэнцвэржүүлэх, хэвийн бодисын солилцоог хангах үүрэгтэй.

       Бидний бүх эрхтэн төгс төгөлдөр заяагдсан ч нөөцгүй тул хайрлан гамнаж, урьдчилан сэргийлж явах нь ухаалаг шийдвэр тул өдөр тутмын хоол хүнсээ өнгө будаг,гоё тансаг амтаар хууралгүй өндөр идэвхит шимт хүнс тэжээлээр баяжуулья!
 

Developed by: miniCMS™ v2