
1. Танилцуулга
“Монос фарм трейд“ ХХК нь Эрүүл мэндийн салбарт явуулж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж Эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эмнэлгийн дэвшилтэт техник технологийг Монгол улсын Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж энэ салбартаа тэргүүлэгч компанийн нэг юм.
Одоогийн байдлаар 70 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга, сэлбэг хэрэгслийг Герман, ОХУ, Солонгос, Япон, АНУ, Итали, БНХАУ зэрэг 10-иод орны 20 гаруй пүүсээс импортлон худалдан борлуулах болон захиалгаар нийлүүлж тэдгээрийн чанар стандарт болон хэвийн ажиллагаагаар хангах ажлуудыг хариуцан гүйцэтгэж байна.
Та бүхэн манай худалдааны төвөөр үйлчлүүлж бидний санал болгосон бараа бүтээгдэхүүнүүдийг бэлнээр болон зээлээр худалдан авахаас гадна хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүнээ захиалах, лизингээр хүссэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдан авах боломжтой.
Бид таны захиалгыг 25-35 хоногийн дотор нийлүүлэх ба эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, сургалт явуулах, баталгаат хугацаа өгч, цаашид сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээгээр түргэн шуурхай чанартай хангаж ажиллана.
Бид бүхний хийсэн томоохон ажлуудаас дурдвал:
1. Компьютерт Томограф Симулятор
Герман улсын Siemens компанийн “Somatom Emotion-6” маркийн Компьютерт Томограф Симулятор аппаратыг 2007 оны 11 сард суурилуулах өрөөг Олон улсын стандартын дагуу гүйцэтгэн, ХСҮТ-д ашиглалтанд оруулснаар Манай улсын эрүүл мэндийн салбарт тухайлбал хорт хавдрын туяа эмчилгээг 20 жилээр урагшлуулсан түүхэн үйл явдал болсон. Энэ ажлыг дүрслэл оношлогооны төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Siemens компанийн инженерүүдтэй хамтран гүйцэтгэсэн.
2. Алсын удирдлагатай суурин рентген аппарат
ЭМЯ-аас Гурав дахь шатлалын эмнэлэг буюу клиникийн нарийн мэргэжлийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн Рентген аппаратыг шинэчлэх төслийн хүрээнд 9 аймгийн БОЭТ болон нэгдсэн эмнэлэгт, 4 дүүргийн эмнэлэгт Япон улсын ТОШИБА пүүсийн алсын удирдлагатай суурин рентген аппаратыг суурилуулж ашиглалтад оруулсан. Бид 13 эмнэлгүүдэд аппарат суурилуулах өрөөний засварыг хийн, ТОШИБА компанийн инженерүүдтэй хамтран суурилуулж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.