Эмийн лавлах-1883 нь 2005 онд Монос-37 эмийн сангийн байранд Монос компанийн эмийн сан, эмийн мэдээллэл дээр түшиглэн 2 эмчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Хэрэглэгчдэд эм, бүтээгдэхүүний танилцуулга болон эмийн талаарх үнэн зөв бүх төрлийн мэдээлэл өгч хэрэглэгчдэд үйлчлэх нь эмийн лавлах 1883 үйл ажиллагааны зорилго юм.
Эмийн лавлах нь 1883 нь:
- Монос компанийн импортын болон Монос эмийн үйлдвэрийн эм бэлдмэлийн мэдээлэл,
- Гадаадын болон дотоодын эмийн мэдээлэл тайлбар
- Эмийн тун, хэмжээ, савлалт
- Үйлдвэрлэсэн улс, хугацаа
- Монос болон бусад эмийн сангийн хаяг байршил
- Эмнэлгийн байгууллагын хаяг байршил
зэрэг мэдээллээр хэрэглэгчдэд үйлчилж байна.
- Эмийн лавлах 1883 утасруу үүрэн болон суурин телефоны бүх операторуудаас холбогддог бөгөөд энэ эрүүл мэндийн лавлах үйлчилгээг 09:00-21:00 цагийн хооронд мэргэжлийн түвшинд иргэдэд хүргэдэг.