monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн




Виши лаборатори
Виши лаборатори 1931 байгуулагдсанаасаа эхэлж эрүүл мэндийг дэмжих зорилгоор арьс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Манай бүх бүтээгдэхүүн нь арьс судлал, гоо сайхан, биохимийн салбарын орчин үеийн шинэ технологид тулгуурлан хийгдсэн. Шинээр хийгдэх гоо сайхны бүтээгдэхүүн бүхэн дээр эхлээд лабораторт эсийн түвшинд дараа нь арьс судлалын мэргэжилтнүүдийн хяналтан доор клиник туршилт хийдэг. Бүтээгдэхүүний орц найрлагыг нягт нарийн сонгож, харшлын нарийн тест шалгалт хийн харшлын урвал өгч болох нөхцөлийг хамгийн бага түвшинд байлгадаг. Ийм нягт нарийн хяналтын ачаар Виши идэвхит гоо сайхны бүтээгдэхүүнийн гол зарчим болох-аюулгүй байдал хангагдана.

Виши халуун рашаан
Виши хот нь Францын төвд орших бөгөөд цэвэр тунгалаг халуун рашаанаараа дэлхийд алдартай билээ. Виши брэнд нь үүссэн цагаасаа эхлэн уг халуун рашааныг бүтээгдэхүүнийхээ салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгосон бөгөөд ингэснээр хосгүй, ховор давтагдашгүй эмчилгээний чанарыг бий болгожээ.

 

Developed by: miniCMS™ v2